Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр/2020.02.13/-өөс эхлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн билээ.
Харин“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнээр хэн, юун дээр анхаарах ёстой, өндөржүүлэн байдалд хэн хамрагдах ёстой талаар нийгэмд төдийлөн ойлголт байхгүй байгаа юм. Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын үед хэрхэн ёстой талаар мэдээлэл өгсөн юм.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжсэн үед АВАХ АРГА ХЭМЖЭЭ:
- Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, шуурхай штаб байгуулах,
- Гамшгаас хамгаалах улс болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэх,
- Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдол хорио цээрийн дэглэм тогтоох,
- [Tweet “Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан, бэлэн байдлыг хангана”]
- Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэлбэрээр иргэдэд шуурхай хүргэх,
- Хэвлэл мэдээллийн байгууллагад шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдээллийг дараалал харгалзахгүй зохион байгуулах,
- Цагаан сарын баяртай холбоотой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох,
- Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийх,
- Гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах,
- [Tweet “Төрийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх ажиллана”],
- Цагаан сарын баярын хүнс, барааны үзэсгэлэн худалдааг хориглох,
- Баар ресторан, нийтийн хоолны газрын үйлчилгээнд хязгаарлалт тогтоох,
- Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, урлаг, спортын арга хэмжээг зогсоох,
- [Tweet “Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй “],
- ААН, байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах,
- Бараа үйлчилгээний үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх,
- Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид тав хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг 17 чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Эдгээр 17 чиглэлийн хүрээнд бүх шатны байгууллагууд дагаж мөрдөх юм.