С.Бямбацогт: Зээлийн "Хар жагсаалт"-аас 620.000 гаруй иргэнээ чөлөөллөө

С.Бямбацогт: Зээлийн "Хар жагсаалт"-аас 620.000 гаруй иргэнээ чөлөөллөө

 Иргэдээ өр, зээлийн дарамтаас чөлөөлөх ажлуудын үр дүнгүүд эхнээсээ гарч байна. "УИХ - Таныг сонсож байна" цахим сувгаар иргэдээс ирүүлсэн хамгийн олон гомдол санал, хамгийн хүнд хөндөгдсөн сэдэв бол зээлийн өндөр хүү болон "зээлийн хар жагсаалт" байсан. Иргэд нэг зээлээ нөгөөгөөр төлж, цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа нь гашуун үнэн.

"Хар жагсаалт"буюу зээлийн мэдээллийн журамд шинэчлэл хийснээр:
-1.5 сая төгрөг хүртэлх хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж барагдуулсан иргэний зээлийн ангилал хэвийн болно. Ингэснээр “Хар жагсаалт”-д бүртгэгдсэн 620,000 гаруй иргэн чөлөөлөгдөж байна.
-Гар утас, цахилгаан, дулаан, ус, нтернтетийн үйлчилгээ зэрэг хэрэглээний өр зээлжих зэрэглэлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
-Зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор шууд шинэчилдэг боллоо 
-Банк, санхүүгийн байгууллагууд зээл олгохоос татгалзсан шалтгаанаа иргэнд заавал тайлбарладаг боллоо. Санхүүгийн салбарын хөгжлийг дэмжинэ. Харин санхүүгийн салбарын өсөлт иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж зовлон дээр нь зоолж болохгүй. Цаашид ББСБ болон цахим зээлийн өндөр хүүг бууруулах, шимтгэл, хураамжийг цэгцлэх зэргээр иргэдээ өрийн гинжинд орохоос сэргийлэх ажлуудыг шат дараатай хийх болно.

ИРГЭДИЙН ЭРХ АШГААС ИЛҮҮ ЭРХ АШИГ ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.