У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг хуулиар хамгаална гэж заасан ч хамгаалалт байхгүй юм билээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын хэлсэн үг, асуултыг онцлон хүргэж байна. 

УИХ-ын С.Эрдэнэболд: Та улс төрд ямар нэг өндөр албан тушаалд эргэн ирэх үү?

-Манайх шиг эмзэг эдийн засагтай, улс төр нь эмзэг, тархи угаалтаар төрийн бодлогод нөлөөлдөг улсад дараа дараагийн төрийн тэргүүн яаж ч шударга ажиллаад огцордог жишиг давтагдах вий дээ! Энэ бол төрийг тогтворгүй байдалд оруулах эрхзүйн факт үүсгэж байгаа шүү. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэдэг хуулийн хэмжүүрийг нарийвчлах ёстой юм байна шүү. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 6 жил буюу 2190 хоног ажиллах ёстойгоос 1969 дэх хоног нь өнөөдөр болоод 221 хоног дутуу байхад хүсэлтээ өглөө. 

Улс төр мэддэг хүмүүс таныг эргэн ирдэг гэж ярьж байна. Таавчигтай ээжээр далимдуулж огцроод, эргэж ирээд Ерөнхийлөгч болсон гэдэг. Та улс төрд ямар нэг өндөр албан тушаалд эргэн ирэх үү?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Би эх оронд хэрэгтэй бол хаана ч очиж магадгүй...

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг хуулиар хамгаална гэж заасан ч хамгаалалт байхгүй юм билээ. Захын нөхөд нь доромжилж байна. Сүүлдээ хамгаалах юм байхгүй болохоор Ерөнхийлөгч өөрийн эрхгүй ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэхээс өөр аргагүй болж байна шүү дээ!

Хуульзүйн сайд байсан хүн нь гэмт хэрэгтэн болчихоод гадаадаас ямар ч баримтгүй гүтгэж байна. Та нарын зургийг ч эвлүүлж байгаад гүтгэж байна. Тэр хүн хэчнээн гүтгэсэн ч хууль байхгүй. Энэ гүтгэдэг заалтаа эргүүлж оруулж ирэх хэрэгтэй шүү. 

Мөн Эрүүгийн хуулийн 22.1 гэдэг заалтыг эргэж харах ёстой шүү. Энэ заалтаас болж ажил хийдэг, хариуцлага хүлээдэг хүн байхгүй боллоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.