Битүүмжлэгдсэн автомашин зарж, бусдыг залилжээ
"Автомашин худалдан авах гэж байгаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал,
иргэн Б нь Lexus LX600 маркийн автомашин худалдан авахаар нэр бүхий иргэний дансанд 375 сая төгрөг шилжүүлсэн боловч тухайн автомашин банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй, прокурорын байгууллагын шийдвэрээр битүүмжлэгдсэн байсан нь тогтоогджээ.
Энэ онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 34 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна.
Иймд иргэд та бүхэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа өмчлөгчийн мэдээлэл, барьцаа, битүүмжлэл болон бусад эрх зүйн хязгаарлалттай эсэхийг шалгаж, гэрээ байгуулсны дараа төлбөрөө шилжүүлэхийг анхааруулъя, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.