Nvidia компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Хятадын зах зээлд чип нийлүүлэлтээ зогсоох шийдвэр гаргажээ
Nvidia компанийн шинээр томилогдсон гүйцэтгэ захирал Хятадын зах зээлд чип нийлүүлэлтээ зогсоолоо
Дэлхийн технологийн салбарын тэргүүлэгч Nvidia компанийн үүсгэн байгуулагч бөгөөд удаан хугацаанд гүйцэтгэх захирлаар ажилласан Женсен Хуанг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцороод сар ч болоогүй байна. Түүний оронд 2013 оноос хойш тус компанийн Санхүү хариуцсан захирлаар ажиллаж буй Колетт Крессийг түр орлон гүйцэтгэгчээр томилсныг Төлөөлөн удирдах зөвлөлөөс албан ёсоор зарлалаа. Энэхүү гэнэтийн шийдвэр нь Женсен Хуангийн хувийн амьдралтай холбоотой дуулиан болон үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдсөн цаг үед гарч байгаагаараа олон улсын анхаарлыг ихээхэн татаж байна.
Женсен Хуанг 33 жилийн турш Nvidia-г удирдаж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болгосон боловч түүний карьер Сингапурын зуучлагч Megaspeed компанийн удирдах албан тушаалтантай холбогдсон дуулианаас болж ийнхүү дуусгавар боллоо. АНУ-ын тагнуулын байгууллагууд тухайн эмэгтэйг Хятадын тагнуул байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа бөгөөд энэ нь компанийн нэр хүнд болон стратегийн харилцаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн юм. Улмаар компанийн Төлөөлөн удирдах зөвлөл яаралтай хуралдаж, удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан.

Шинээр томилогдсон түр орлон гүйцэтгэх захирал Колетт Кресс ажилдаа орсон даруйдаа компанийн экспортын стратегид томоохон өөрчлөлт оруулж, Хятадын зах зээлд нийлүүлдэг Hopper үеийн хиймэл оюун ухааны хурдасгууруудын буюу H200 чипний тээвэрлэлтийг бүрэн зогсоож байгаагаа мэдэгдсэн юм.
Энэхүү шийдвэр нь өмнө нь Женсен Хуанг болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хооронд байгуулсан тусгай зөвшөөрлийн хэлэлцээрийг албан ёсоор цуцалж буй хэрэг юм. Уг хэлэлцээрийн дагуу Tencent, Alibaba зэрэг Хятадын томоохон компаниудад 25 хувийн татвар төлж дэвшилтэт чип авах боломж олгож байсан нь АНУ-ын батлан хамгаалах салбарынхны зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байсан.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Nvidia-ийн экспортын дүрэм журмын хэрэгжилтийг чангатгаж, Megaspeed компанийг хар жагсаалтад оруулахыг Худалдааны яамнаас шаардаж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын засгийн газар Хятадын компаниуд гадаадын дата төвүүдээр дамжуулан хиймэл оюун ухааны тооцоолол хийх үүлэн технологийн цоорхойг хаах шинэ журам баталжээ. Эдгээр зохицуулалтууд нь Nvidia-ийн ирэх жилийн орлогод 44-62 тэрбум ам.долларын алдагдал учруулж болзошгүй гэж компанийн шинжээчид таамаглаж байна.
Удирдлагын хямрал болон улс төрийн шахалттай холбогдуулан Nvidia компани Үндэсний аюулгүй байдал болон экспортын хяналтыг удирдах хороог шинээр байгуулсан байна. Колетт Кресс хэдийгээр Хятадын зах зээлээс үүдэх санхүүгийн алдагдал их байхыг хүлээн зөвшөөрсөн ч компанийн дараагийн үеийн Vera Rubin архитектурын эрэлт дэлхий даяар маш өндөр байгааг онцолсон байна. Мөн Тайванийн TSMC компани АНУ-ын шинэ дүрэм журмыг дагаж Хятадын чип загвар зохион бүтээгчдэд тавих хязгаарлалтаа чангатгаж байгаа нь Хятадын хиймэл оюун ухааны салбарт томоохон цохилт болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.