Манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг 13 банкнаас эдийн засаг, санхүүгийн хувьд нөлөө бүхий гэж нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн банк бол Худалдаа хөгжлийн банк гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Учир нь, тус банк Монголын банк, санхүүгийн системийн нийт активын 19.4 хувийг дангаараа эзэлдэг. Нийт 1900 орчим ажилтан, 58 салбар нэгжтэйгээр банкны салбартаа тасралтгүй 30 жил үйл ажиллагаа явуулж буй юм.
Одоо хариулъя.
Манай улсад арилжааны банкууд дампуурлаа зарлахаараа л нэгдэж, нийлдэг бичигдээгүй дүрэм өнгөрсөн 30 жилд бий болжээ. Ард түмний ой тойнд суусан энэ ойлголт өнөөдөр ч байсаар байгаа учир нийгэмд банкны секторт аюул учрав уу гэх яриа гарах боллоо. Тэгвэл энэ бол үгүй юм. Дээр дурдсан тоо баримтаас үзэхэд энэ хоёр банкыг дампуурах гэж байна гэж үзэх үндэс алга ажээ.
Яагаад гэвэл, [Tweet “Улаанбаатар хотын банк манай улсын банкны системийн нийт активын 3.8 хувийг эзэлдэг.”] Тодруулбал, 400 орчим ажилтан, 33 салбар нэгжтэй байв. Салбартаа тасралтгүй 21 жил үйл ажиллагаа явуулж буй, 1.3 их наяд төгрөгтэй тэнцэх активтай, 130 мянган харилцагчтай юм.
Тэгвэл нэгдэх шалтгаан юу байв?
Юун түрүүнд Компанийн тухай хууль болон Банкны тухай хуульд нийцүүлэн Монголбанкнаас 2020 оны зургадугаар сарын 23-ны өдөр банкийг өөрчлөн байгуулах замаар нэгтгэх зөвшөөрөл олгожээ. Энэ үүднээс дээрх банкууд нэгдэж ажиллах нь зүйтэй гэж үзсэн аж.
Энэ ч үүднээсээ Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкууд нэгдсэнээр Монгол Улсын хэмжээнд нийт 91 салбар, нэгж, 2300 гаруй ажилтантай болж, өргөжиж банкны үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Улмаар Монгол Улсын банкны системийн нийт активын 23,2 хувийг эзэмшдэг болж байна. Энэ бол улсын хэмжээнд 2-рт эрэмбэлэгдэх том банк болсон гэсэн үг. Нэг ёондоо харилцагч, хадгаламж эзэмшигчид нь дампуурах вий гэх айдасгүй, санаа амар мөнгөө хадгалуулах орчин бүрдэж байгаа юм.
Харин иргэд, үйлчлүүлэгчид бид энэ ХҮЧИРХЭГ нэгдлээс юу хүлээж болох вэ?
Улаанбаатар хотын банк л гэхэд зах зээлд АНХ УДАА гэх тодотголтой олон бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн байдаг. Тухайлбал, бүх төрлийн зээл, баталгаа, аккредетивийн, хадгаламж, харилцах дансны үйлчилгээ, дотоодын болон олон улсын дебит, кредит карт, бүх төрлийн дотоодын гүйлгээ мөн свифт, юнистрим, мониграм зэрэг гадаад гуйвуулгын үйлчилгээ, цахим бүтээгдэхүүн гэх мэт 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байж.
Харин Худалдаа хөгжлийн банк Монголын банк санхүүгийн салбарт хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн. Тэд банкуудаас анх удаа гадаадын зах зээлд бонд босгож байв. Үүгээрээ олон улсын болон дотоодын олон төсөл хөтөлбөрт санхүүжилт олгож, эдийн засагт эргэлт болж, сэргэлт авчрах нэг ажлыг эхлүүлж байлаа. Угаас Худалдаа хөгжлийн банк санхүүгийн секторт өндөр жин дардаг учраас дампуурах яриа гарвал Монголын эдийн засагт сөрөг тусгал авчирна. Харин ч хоёр банк нэгдэж, боловсон хүчин, хүний нөөц, активаа зузаатгаснаар эдийн засгийн тэлэлт, өсөлт, чанаргүй зээл багасахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх юм.