ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “333 НУУР” байгуулах санаачилгыг танилцууллаа

16

Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон улсын жил” болгох, Монгол Улс хүлээн авч, зохион байгуулах шийдвэрийг гаргасан билээ.

Энэ хүрээнд Монгол Улс 2026 онд олон улсын чанартай, чухал ач холбогдол бүхий олон арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал манай оронд болно.

Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо энэ өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид багтан, энэ сарын 2-ны өдрөөс эхлэн Рияд хотноо ажиллаж байгаа билээ.

            ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэ сарын 03-ны өдөр Азийн хөгжлийн банк, ОПЕК-ийн Олон улсын хөгжлийн сантай хамтран зохион байгуулсан “Байгальд суурилсан хөрөнгө оруулалтын төлөө санхүүгийн боломжийг нээх, уур амьсгалын өөрчлөлт болон газрын доройтлын асуудлыг зохицуулах (Unlocking Finance for Nature-Positive Investments,  Tackling Climate Change and Land Degradation)” сэдэвт арга хэмжээнд панелистаар оролцлоо. Энэ үеэрээ 12 дугаар сарын 03-ны өдөр болсон дээрх арга хэмжээний хүрээнд, байгальд суурилсан инновацлаг шийдлийг бий болгох ажлын хүрээнд дараах санаачлагыг танилцуулсан юм.

Тэрээр хагас хуурай уур амьсгалын бүсэд далайн түвшнээс 1500 м өндөрт орших Монгол Улс өнөөдөр шар шороон шуурга, газрын доройтол, цөлжилт зэрэг уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн нэрвэгдэж буй улсуудын нэг бөгөөд эдгээр сөрөг үр дагавартай үр дүнтэй тэмцэхийн тулд усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, усны нөөцийн хуримтлалыг улсын хэмжээнд бий болгохын ач холбогдлын талаар оролцогч талуудтай санал солилцлоо.

Гадаргын ус ашиглалтыг нэмэгдүүлэх, ус урсцын тохиргоо хийж усан сангууд байгуулах “333 нуур” байгуулах санаачлагыг танилцуулж, мөнх цас, мөсөн гол, цэвдэг хайлж буй нь хөдөө аж ахуйн салбарт эргэлтийн шинжтэй сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй улс орнуудын хөгжил дэвшил, оршин тогтнох байдалд аюул занал учруулах эрсдэлтэй байгааг онцоллоо.

Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боломжит бүх газар усны нөөцийн хуримтлал бий болгох, хуримтлалын хүчээр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндэс суурийг хадгалах боломж, усны нөөцийн хуримтлалтыг бий болгосноор дэлхийд цорын ганц Монголын нүүдлийн мал аж ахуйг аварч үлдэх, техник технологийн хөгжилд суурилсан шинэ хөдөө аж ахуйн хөгжлийг шаардлагатай байгааг хэлсэн юм.

Арга хэмжээний үеэр Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн БНТУ-ын Хүрээлэн буй орчин, хотжилт ба уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Фатма Варанк-тэй уулзлаа.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here