Азийн бүс нутагт чацаргана болон бусад тарималын зах зээлийг хөгжүүлэх нь олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

18
АЗИЙН БҮС НУТАГТ ЧАЦАРГАНА БОЛОН БУСАД ТАРИМЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс эх орондоо шинжлэх ухааны үндэслэлд суурилсан таримал жимсний аж ахуйг хөгжүүлэх түүхэн шийдвэрийг 1954 онд гаргаж, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд “Жимс, ногооны эрдэм шинжилгээний станц” байгуулагдан судалгаа-туршилт-үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхэлснээр жимсний салбарыг шинжлэх ухааны үндэслэлттэй хөтлөн явуулах эхлэл тавигдсан гэж үздэг бөгөөд энэ жил 70 жилийн ой тохиож байна.
Олон Улсын чацарганы холбоотой хамтран зохион байгуулж буй Азийн бүс нутагт чацаргана болон бусад таримлын зах зээлийг хөгжүүлэх нь сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд БНХАУ, ОХУ, Герман, Казахстан, Киргизстан, Латви, Непал, Пакистан зэрэг орны 40 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж гадаадын болон Монголын эрдэмтэд нийт 29 илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас 2010 онд “Чацаргана” үндэсний хөтөлбөр, 2018 онд “Жимс, жимсгэнэ” Үндэсний хөтөлбөрийг баталж жимсний салбарыг бодлогыг тодорхойлсон. Энэхүү хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд жимсний салбарын төрийн бус байгууллагын манлайлал дор амжилттай хэрэгжүүлснээр жимс, жимсгэнийн тариалалт, үйлдвэрлэл 5 дахин нэмэгдэн жимст цэцэрлэгийн хэмжээ 7.0 мянган га талбайд хүрч, жилд 4000 орчим тонн жимс хураан авч байна.
Нийт тариалсан жимс, жимсгэний 92 хувийг чацаргана, 8 хувийг бусад жимс, жимсгэнэ эзэлж байна. Манай улсын хүн амын хүнсний хэрэглээнд жимс, жимсгэний эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна.
Энэ хугацаанд увсын чацаргана Европын холбоонд газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгэгдсэн Монгол Улсын анхны бүтээгдэхүүн болсон, чацарганы зарим бүтээгдэхүүн азийн орны зах зээлд танигдаж байгаа зэрэг олон нааштай үр дүнгүүд гарч байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here