Монгол, Казахстаны засгийн газар хоорондын комиссыг Ж.Энхбаяр ахална

15
МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫГ Ж.ЭНХБАЯР АХАЛНА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтсон.
Энэ хүрээнд 1. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах; 2. Худалдаа, эдийн засаг; 3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи; 4. Тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; 5. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр болсон.
Тэгвэл Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ахлахаар боллоо. Хоёр орны тээвэр логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллах юм.
Монгол, Казахстан хоёр улс нь хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Казахстаны эрт болцтой, ганд тэсвэртэй үр тарианы сортуудыг Монгол Улсад турших, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах, Монгол Улсаас Казахстан Улс болон тус улсаар дамжуулан бүс нутгийн гуравдагч улс орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсад Казахстан Улсын цагаан будаа тариалалтын туршлага, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Казахстан Улсаас “казахын цагаан толгойт” үүлдрийн үхрийг Монгол Улсад нийлүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
Мөн Монгол Улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Казахстан Улсын дэвшүүлэн “Хоёр тэрбум мод” тарих хоёр улсын санаачилгыг уялдуулан мод үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллана.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here