Залуу багш нарын “Хөгжил, манлайлал, шинэчлэл” сэдэвт чуулга уулзалт болж байна
Залуу багш нарын “Хөгжил, манлайлал, шинэчлэл” сэдэвт чуулга уулзалт болж байна
“Монголын залуу багш нарын холбоо”-ны санаачилгаар нийслэлийн 300 залуу багшийн дунд “Хөгжил, манлайлал, шинэчлэл” сэдэвт чуулга уулзалтыг “Найрамдал”олон улсын хүүхдийн зусланд зохион байгуулж байна. Чуулга уулзалт нь холбооны аймаг, дүүргүүдийн салбарын удирдлагын бүтцийг шинэчлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх, залуу багш нарын дунд туршлага солилцоог дэмжих, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, тэдний санал санаачилгыг төр, засгийн холбогдох байгууллагууд болон салбарын яам, агентлагуудад уламжлах зорилготой юм.
Тус холбооны боловсролын салбарын багш, ажиллагсадтай бүсчилсэн уулзалтуудыг зохион байгуулах зорилтын хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хойд бүсийн буюу Орхон аймаг, Булган аймаг, Хөвсгөл аймгийн нийт 200 орчим багш нарын дунд бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулсан байна. Эдгээр уулзалт нь залуу багш нарын шинэ санаа, эрч хүч, зориг тэмүүллийг дэмжих, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудад залуу боловсон хүчний дуу хоолойг хүргэхэд хувь нэмрээ оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.
“Монголын залуу багш нарын холбоо” НҮТББ нь 2008 онд Баянзүрх дүүргийн залуу багш нарын холбоо нэртэйгээр байгуулагдсан. Улмаар 2015 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Монголын залуу багш нарын холбоо” нэрээр шинэчлэн байгуулагдаж, 21 аймаг, 9 дүүрэгт салбар холбоодоо байгуулсан байна. “Монголын залуу багш нарын холбоо”-ны ерөнхийлөгчөөр МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн багш, доктор Б.Батцэцэг 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.