Н.Номтойбаяр: ҮАБЗ-ын даргаа Х.Баттулга ажиллаж байх үедээ төмөр замтай холбоотой нүүрсний оффтэйк гэрээг нууцалсан
Шадар сайд Н.Номтойбаярын санаачилсан Бодь группийн оффтэйк гэрээнүүд дээр хяналтын сонсгол хийх албан бичигт 86 гишүүн гарын үсэг зуржээ.
Шадар сайд Н.Номтойбаяр:
Тухайн үед ҮАБЗ-ийн даргаар Халтмаагийн Баттулга ерөнхийлөгч ажиллаж байсан. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын дарга Гомбосүрэнгийн Занданшатар, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх байсан. 05/05 дугаар зөвлөмж гасран. Нууц. Тэд хоёрхон зүйлийг нууцалсан. Төмөр замтай холбоотой асуудал, нүүрсний оффтэйк гэрээтэй холбоотой асуудлыг нууцалсан. Үүнийг нууцлах шаардлага байсан уу, үгүй юу гэдэг асуудал үүсэж байгаа юм.
Жишээлбэл, одоо Богдхан төмөр зам буюу манай засгийн газрын барьж байгаа 126 км төмөр замыг нууцлаагүй. Нууцлах шаардлага байхгүй. Зарим нүүрсний гэрээнүүд ил тод нээлттэй явдаг. Ямрыг нь нууцлаад, ямрыг нь нууцалдаггүй юм бэ. Анхнаасаа энэ нууцалсан энэ шийдвэр нь өөрөө маш том хардлагыг үүсгэж байгаа юм.
Үүнтэй холбогдуулаад засгийн газрын хэд хэдэн шийдвэр гараад эцсийн дүндээ Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой төмөр зам, Бодь Интернэшнл гэсэн гурван аж ахуйн нэгжийн дунд энэхүү төмөр замыг барих гэрээ болон санхүүжилтийг шийдвэрлэх гэрээ байгуулсан.
Гэтэл Эрдэнэс Тавантолгойн тухайн үеийн захирал байсан Б.Ганхуяг нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор ял авсан. Тавантолгой төмөр замын захирал байсан Н.Удаанжаргал эх орноосоо зугтаагаад шувуу болоод ниссэн. Бодь Интернэшнл компанийн тухайн үеийн захирал А.Амундра мөн эх орноосоо зугтаагаад шувуу болоод явсан.
Дараа нь хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярт намайг гэрчийн хамгаалалтанд аваач ээ, би үнэн зөвийг мэдээлье гэж өөрийнхөө хувийн цахим хуудсаар мэдэгдсэн. Мөн энэний цаана маш том авилгын хэрэг байгааг удаа дараа илэрхийлж байсан.
110 сая ам.долларын бэлэн мөнгө болон бусад санхүүжилтийн тооцоог "Эрдэнэс Тавантолгой" болон "Тавантолгой төмөр зам" компаниуд тайлан баланс дээрээ нийлж чаддаггүй гэж аудитын дүгнэлт гарсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2019 оны ҮАБЗ-ийн 05/05 дугаар зөвлөмжийг төрийн нууцаас гаргаж ил болгох шийдвэр гаргасныг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.