Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийн уналтыг тайлбарлаж байсан шинжээч шууд эфирээр уйлжээ

Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийн уналтыг тайлбарлаж байсан шинжээч шууд эфирээр уйлжээ

Өмнөд Солонгосын санхүүгийн шинжээч Ким А Хён арваннэгдүгээр сарын 25-нд телевизийн шууд нэвтрүүлгээр хөрөнгийн зах зээлийн огцом уналтын талаар мэдээлэл хүргэх үеэрээ нулимсаа барьж чадалгүй уйлсан байна.

Тэрээр Seoul Economic TV-ийн “Kim Ah-hyun’s Golden Stock” нэвтрүүлэгт оролцож, АНУ-ын Nasdaq индексийн цаашдын төлөв болон Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлыг тайлбарлаж байжээ.

Энэ өдөр Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийн гол индекс KOSPI 6.16 хувиар унаж, 4,697.51 нэгжид хүрсэн байна. Түүнчлэн Samsung Electronics компанийн хувьцаатай холбоотой хөшүүрэгтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний үнэ нэг өдрийн дотор 15.21 хувиар буурчээ.

 Тухайн бүтээгдэхүүний уналтыг харуулсан график дэлгэцээр гарах үед шинжээч хэсэг хугацаанд үг хэлж чадахгүй болж, сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй нулимс дуслуулсан байна. Тэрээр хөрөнгө оруулагчдад хандан зах зээлийн нөхцөл байдал тун хүнд байгааг онцолж, энэ үеийг тэвчээртэй даван туулахыг уриалжээ.

Харин дараа нь өөрийн шууд дамжуулалтын үеэр сэтгэл хөдлөлийнхөө талаар тайлбарлахдаа хөрөнгийн зах зээлийн уналтаас болж их хэмжээний хохирол амссан энгийн иргэдийн түүхийг сонсоод сэтгэл нь хөдөлсөн бөгөөд үүнийгээ “уур бухимдлын нулимс” хэмээн тодорхойлсон байна. Түүний бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, гадаадын хэвлэлүүдийн анхаарлыг татжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.