Өнөөдөр буюу 11-р сарын 26 бол Монгол Улс хаант засгийг халж Бүгд найрамдагт засгийг тунхагласан түүхэн өдөр юм

Өнөөдөр буюу 11-р сарын 26 бол Монгол Улс хаант засгийг халж Бүгд найрамдагт засгийг тунхагласан түүхэн өдөр юм

1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал тохиосон байдаг.Ингэснээр Ази тивд бүгд найрамдах засаглалд шилжсэн анхны улсуудын нэг болжээ. 

Тиймээс жил бүрийн эл өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм.

VIII Богд Жавзандамба хутагт таалал төгссөний дараа засаглалын хэлбэрийг өөрчлөх шаардлага үүсэж, Үндсэн хуулийн төслийг боловсруулахдаа Америк, Англи, Орос, Япон зэрэг улсын үндсэн хуулиудыг орчуулан судалжээ. Улмаар Ерөнхий сайд Б.Цэрэндорж 1924 оны 11-р сарын 25-нд төслийг танилцуулж, Улсын Анхдугаар Их Хурлын 77 төлөөлөгч хоёр өдрийн турш зүйл тус бүрээр хэлэлцэн баталсан юм. Анхны бичмэл Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлээс бүрдэж байв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.