"Өгөдэй хаан” нэртэй Boeing 737-8 MAX загварын шинэ онгоц 11 тийрэлтэт хөдөлгүүртэй аж
МИАТ ТӨХК маргааш “Өгөдэй хаан” нэртэй шинэ онгоцоо хүлээн авлаа.
Boeing 737-8 MAX загварын шинэ онгоц хамгийн олон буюу 11 тийрэлтэт хөдөлгүүртэй юм байна.
Энэ нь компанийн түүхэн дэх хамгийн том парк болж байгаа аж. Тус компани нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, зорчигчдын тав тухыг нэмэгдүүлэхээс гадна түлшний зарцуулалтыг бууруулж, үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор уг загварыг сонгожээ. Ойрын болон дунд зайн нислэгт тохиромжтой шинэ хөлгийг Бээжин, Сөүл, Токио, Бангкок зэрэг чиглэлд ашиглахаар төлөвлөжээ.
“Boeing” компанийн мэдээлснээр “737 MAX” цувралын агаарын хөлгүүд өмнөх үеийн загвартай харьцуулахад түлшний зарцуулалт болон нүүрсхүчлийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулах боломжтой. Шинэ хөлөг нь 168 зорчигчийн суудалтай бөгөөд “МИАТ”-д түлш, засвар үйлчилгээний зардлаас жилд нэг сая орчим ам.доллар хэмнэх боломж бүрдүүлжээ.
Сиатл хотод болсон шинэ агаарын хөлөг хүлээлгэн өгөх ёслолын үеэр “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. “Boeing” компани цаашид Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх “МИАТ”-ийн зорилтыг дэмжиж, холбогдох зохицуулалтын үйл явц болон нислэгийн бэлтгэл ажилд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.