Б.Пүрэвдагва: Айлууд 14 хоногт 14 шуудай нүүрс авч, олон дахин явахгүй байх зохицуулалт хийнэ
Гэр хорооллын айлууд долоо хоногт долоон шуудай нүүрс авдэг. Ингэснээр сард дөрвөн удаа нүүрсэнд явах цаг, зардал гардаг. Тэгвэл 12-р сарын 01-ээс эхлээд 14 хоногийн нүүрсээ нэг дор авах боломж бүрдүүлж байгааг Хотын дарга Б.Пүрэвдагва онцоллоо.
Тэрээр,
Утааг бууруулахын тулд 7800 айлын янданг бууруулх шинэ тенологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Гэр дулаалга, өөртөө халаагууртай, цахилгаан, дулаан хураагуурыг айл өрхүүдэд хийж байгаа. Ингэснээр угаарын эрсдэлээс сэргийлэх, дулаан, тохитой байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Цаашид НҮБ-тай хамтран жижиг нарны станцуудыг гэр хорооллын бүсүүдэд барьж байна. Ийм шилжилтүүдийг хурдтайгаар хийнэ.
Тавантолгой түлш компанийн захирал С.Даваасүрэн хортой барьцалдуулагч бодисыг хилээр оруулахыг завдсан асуудал гарсан. Тиймээс С.Даваасүрэнг ажлаас чөлөөлнө. Энэ асуудлыг хууль, хяналтын байгууллагаас шалгаж байгаа.
Харин одоо борлуулж байгаа түлшний барьцалдуулагч бодис бол ямар нэг асуудалгүй учраас иргэд санаа зовох шаардлагагүй. Өдөр тутамд шалгалт хийж, лабораторын шинжилгээ хийж, иргэддээ мэдээлээд явна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.