Цагдаа, дотоодын цэргийн 713 алба хаагчид хугацааны цол олгожээ
Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдад цол, шагнал гардуулах үйл ажиллагаа болжээ.
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцжээ.


Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар 348, байгууллагын шагналаар 311 алба хаагч, ажилтан шагнагдаж, цагдаа, дотоодын цэргийн 713 алба хаагчид хугацааны цол олгожээ.





Мөн Цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд бие даасан цагдаагийн ажилтан оролцуулж эхэлсний 10 жилийн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Энхийг сахиулагч” тэмдгийг цагдаагийн байгууллагын шагналын төрөлд оруулж, 2003 оноос хойш энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 410 алба хаагчийг энэхүү тэмдгээр шагнажээ.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.