Монгол хүүхэд бүрийн уншаад ойлгох чадвар нэмэгдвэл эдийн засагт 177 тэрбум долларын үр өгөөж авчрах боломжтой ажээ
OECD Монгол хүүхэд бүрийн уншаад ойлгох чадвар нэмэгдвэл эдийн засагт 177 тэрбум долларын үр өгөөж авчрах боломжтойг танилцуулжээ.
Саяхны буюу энэ оны 09-р сард Кембрижийн их сургуулийн тархи судлалын эрдэмтдийн судалгаагаар тогтмол уншдаг хүний тархины бүтэц, үйл ажиллагаа нь тогтвортой сайжирч, танин мэдэхүй нь эрт насандаа буурах эрсдэлээс хамгаалагдаж, бусдын хэлснийг ойлгох, боловсруулах чадвар үргэлж сайжирч байдгийг илрүүлсэн байна.
Гэтэл манай улсад энэ суурь чадварыг төдийлөн сайн эзэмшүүлж, хөгжүүлж чадахгүй байна. Олон улсын байгууллагаас 2022, 2025 онд хийгдсэн ПИСА үнэлгээгээр манай улсын 15 настай гурван хүүхэд тутмын 2 нь уншаад ойлгох суурь түвшинд хүрээгүй байна. Энэ нь хүүхдүүд уншсан мэдээллийн гол санааг ойлгож хичээл, сургалт, амьдралдаа хэрэглэж чаддаггүй, өөрийн туршлага, таньж мэдсэнтэйгээ харьцуулж, дүгнэлт гаргаж чадахгүй байна гэсэн үг.
Хэрэв бүх хүүхэд ийм чадварыг эзэмшсэн байсан бол манай улс уул уурхай, газрын баялаг гэлтгүйгээр эдийн засагт 177 тэрбум ам.долларын үр ашгийг авчрах боломжтой байсан гэдгийг ПИСА 2025-ийн үр дүн зарлагдахад Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны байгууллага танилцуулсан байна.
Өнөөдөр манай улсын ДНБ 30 тэрбум доллартой тэнцэх дотоодын нийт бүтээгдэхүүнтэй. Тэгвэл бид ДНБ-ээ даруй тав дахин өсгөх, 160, 170 тэрбум долларт хүргэх үндсийн үндэс нь монгол хүүхэд бүрийн уншаад ойлгох чадварыг хөгжүүлэх явдал гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.