"Эрдэнэс Тавантолгой" ХК 64 мянган тонн нүүрс арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 64 мянган тонн нүүрс арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар нийт 64.0 мянган тонн нүүрсийг 8.46 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

- Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 147.8⟶157.3 ам.долларын үнээр (▲6.4%) арилжаалж, нийт 5.03 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
- 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 87.5⟶107.0 ам.долларын үнээр (▲22.3%) арилжаалж, нийт 3.42 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
2026 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нийт 266 удаагийн арилжаагаар 18.35 сая тонн нүүрсийг 1.82 тэрбум ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2026 онд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалсан нүүрсний хэмжээ 1.58 дахин өсөж, 11.61 сая тонноос 18.35 сая тоннд хүрсэн бол арилжааны үнийн дүн 2.54 дахин өсөж, 716.0 сая ам.доллароос 1.82 тэрбум ам.долларт хүрээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.