Иргэн: Хязаалан үхрийн өрөөл мах 1 сая 650 мянган төгрөгөөр худалдаж авч байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдааг 11 дүгээр сарын 25-аас 29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэн худалдаанд хонины мах 16,000-18,000 төгрөг, үхрийн мах 23,000-25,000 төгрөгийн үнэтэй байна.
Махны худалдаа эрхлэгч: Үхрийн мах 24 мянга, хонины мах 18 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнөөдөр ажлын өдөр учраас хүн арай бага байна, маргааш нөгөөдрөөс гайгүй болох байх. Би тав зургаан үхэр, хоёр гурван адууны махтай ирсэн. Малчдын гар дээрээс шууд иргэдэд хүрч байгаа нь ченжүүдэд өгснөөс хамаагүй дээр, ашигтай байна. Дэлгүүрт үхрийн мах 38-40 мянган төгрөг хүрч байгаа бол энд адууны мах 16 мянган төгрөг байгаа нь боломжийн үнэ юм.
Хонины махыг 17 мянган төгрөгөөр тооцож өгч болно. Энэ дундаж хэмжээтэй хонины гулууз мах 309 мянган төгрөг болж байна. Иргэд ихэвчлэн ийм дундаж хэмжээний мах сонирхож байна.
Иргэн: Үхрийн тал махыг сая зургаан зуун тавин мянган төгрөгөөр авч байна. Ер нь үнэтэй л байна шүү дээ. Би өөрөө хөдөөнөөс махаа бэлдчихдэг ч өнөөдөр хүнд авч өгөхөөр явж байна. 60, 70 сая малтай улс байж настангууд, ядарсан хүмүүс нэг үхрийн мах авч идэхэд үнэхээр хүнд байна. Төр засаг ард түмнээ бодохгүй, авлига хээл хахууль их байгаа нь амьдралд нөлөөлж байна. Энэ бүхнийг цэгцэлж байж амьдрал сайжирна.
Хонины мах 18-19 мянга, үхрийн мах 24-25 мянган төгрөг гэж байна. Захуудаар тэр бүр явж амждаггүй ч энд арай гайгүй болов уу гэж бодоод нэг хонины мах сонирхож явна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.