О.Баасанхүү: Цагдаа нар нь өөрсдөө зохион байгуулалттай бүлэглэл үүсгээд, гэмт хэрэг үйлдээд байж болох юм уу?
Монгол Улсын Ерөнхийлөгч “хүн засаглахгүй, хуль засаглана” гэж хэлсэн. ЦЕГ-ын дарга Т.Сүхбодлыг Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхад удирдлагад нь ажиллаж байсан хүмүүс шүү дээ. Ямар ч үр дүн, үр дагавар байхгүй.
Яаж хилээр гаргасан юм гэдгийг шалгаж, тогтоох ёстой.
УИХ-д байхдаа би хүнийг гэм буруугүй байхад нь 461-т хориод яах юм. Шүүхээр хорь эсвэл чип зүүлгээд гадуур шалга гэж ярьж байсан. Өнөөдөр юу ч өөрчлөгдөөгүй байна. 461-р хорих ангид хорих ганц л шалтгаан бий. Дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй гэж. Гэтэл дахин гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг цагдаагийн байгууллага өөрсдөө бүрдүүлж байна. Энэ талаар өмнө нь Цахиур.мн сайтад ч гарсан, “Цэнхэр үст” Цэрэн ч байнга ярьж байна. Цагдаагийн байгууллагадаа бид итгэмээр байна. Цагдаагийн байгууллага гэмт хэрэг үйлддэг байгууллага юм уу, түүнээс урьдчилан сэргийлдэг байгууллага юм уу?Хамгийн аймшигтай нь Эрүүгийн цагдаа нар нь гэмт хэрэг хийсэн байна шүү дээ. Хохирол нь 25 тэрбум төгрөг.
Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа гадны хөрөнгө оруулагчийг хохироож, дээрэмдэхгүй гэж ярьсан. Гэтэл ажил хэрэг болоогүй. Ийм пи араар ажил хийдэг байж болохгүй. Энэ хэрэгт 5-6 хүн татсан гэх боловч 10 гаруй хүн оролцсон гэх мэдээлэл надад бий. Яг тодорхой шалгахгүй байна шүү дээ. Тиймээс УЕПГ-т би хандаж томоохон ажлын хэсэг байгуулаад ажиллах цаг болсон гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.