Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн ЗГ Рио Тинтогоос 20 сая ам.доллар авах гэрээ байгуулсан
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Оюу толгой ХК-ны ТУЗ-ын 2021 оны 11 сарын 11-ний өдрийн тогтоол байгаа юм:
Энэ тогтоол бол гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн хяналтыг сайжруулах тухай: Энэ тогтоолоор Оюу толгой ХК-аас Эрдэнэс оюу толгой ХК-нд 20 сая доллар олгосугай гэсэн шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл Рио Тинтогоос Монголын засгийн газар өөрийн харьяа Эрдэнэс Оюу Толгойруу 20 сая доллар авсан байна.
Энд Монгол улсын засгийн газрийн хуралдааны тэмдэглэл байна.
2021 оны 11 сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэл байна. Өөрөөр хэлбэл 20 сая доллар шилжүүлэх тогтоол гараагүй байхад энэ мөнгийг юунд зарах вэ? гэдэг шийдвэр гарцан байгаа юм. Энэ нь хэн нэгэн амаараа тохирсон гэдэг нь огноогоороо баригдаж байгаа юм.
2021 оны 11 сард Оюун-Эрдэний засгийн газар Рио Тинтогоос 20 сая доллар авах гэрээ хийсэн байна. 20 сая долларын гэрээ хийгээд энийг юунд зарцуулах вэ? гэсэн чинь гадаадын хөрөнгө оруулагч талтай үр дүнтэй хэлэлцээр хийхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний зардал гээд маш ерөнхий юманд зарцуулахаар засгийн газар шийдвэрлэж байсан байна. Нууц биш асуудал дээр албаны нууцын тамга дарсан гэдгийг тагнуулын байгууллага тогтоосон.
Энэ орж ирсэн 20 сая доллараас 18 сая долларыг зарцуулсан байна. 18 сая доллараас 1.9 сая доллар нь Их Британ улсад бүртгэлтэй дөнгөж байгуулагдсан 2 гишүүнтэй Монголын саяны хэлсэн Эрдэнэс Оюу толгойгоос өөр ямар ч ажил хийж гүйцэтгэж байгаагүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номингийн гадаад айлчлал, википедиаг янзалсан гэсэн мөн энэ дотор миний яриад байсан албаны нууцийн тамгатай Монгол хаан жүжгийн гадаад суртачилгаа хийсэн гэсэн файл ирсэн. Үүнтэй холбоотой маш олон асуудлууд шалгагдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.