Л.Мөнхбаясгалан: Хотын дарга Х.Нямбаатарын хийсэн үйлдлийг гэмт үйлдэл гэхээсээ илүү сэтгэцийн асуудал гэж харж байна

Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн засаг дарга нар, хороо дүүргийн хэсгийн ахлагч нараа дагуулан жагсаал зохион байгуулж, бөөнөөрөө босох тэмцэх талаар уриалсан юм. Уг асуудлыг УИХ-ын гишүүд хууль бус үйлдэл гэж үзэж байгаа бол зарим нь түүнийг сэтгэцийн асуудалтай болсон гэж дүгнэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 

-Х.Нямбаатар баахан төлөөлөгч нараа дагуулаад жагсаал хийгээд, энд тэнд айлын гадаа очоод эхнэр хүүхэн дуудаад яваад байна шүү дээ. Энэ их сонин. Би Х.Нямбаатарын энэ үйлдэл гэмт үйлдэл гэхээсээ илүү сэтгэцийн асуудал байна уу гэж харж байна. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Нийтийн албан тушаалтан жагсаалд уриалах эрхгүй. ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн засаг дарга нар нь ард иргэдийнхээ эсрэг жагсаал хийсэн байна. МАН-ынхан чинь үндсэндээ галзуурчихсан юм уу? 

Иргэдийнхээ эсрэг жагсала хийдэг нам, төлөөлөгч гэж юу байх вэ. Энэ бол хууль бус үйлдэл.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.