С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагалж, хүрэл медаль хүртлээ
20 дахь удаагийн Азийн наадам нь 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Япон улсын Айчи мужийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байна.
“Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд 18 улсын 18 тамирчин гурван гараанд хуваагдан өрсөлдлөө.
Тус төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн “Ханжоу–2022” Азийн наадмын хүрэл медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Монголын багийн анхны медалийг авчирлаа.

May be an image of text that says
Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна.
Манай тамирчин Азийн чансаагаар 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан тул гурав дахь гараанд сүүлээсээ хоёрт гарсан юм.
Алт: Алексей Луценко 41:24.05
Мөнгө: Имамура Шүнсүкэ 42:58.04
Хүрэл: С.Жамбалжамц 42:58.06

May be an image of text
Алтан медаль хүртсэн Казахстаны тамирчин Алексей Луценко нь Дэлхийн аварга, Азийн наадмын хошой аварга бол Японы Имамура Шүнсүкэ нь “Ханжоу–2022” Азийн наадмын аварга юм.

May be an image of text that says
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.