Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргалын өмгөөлөгч Б.Баатарсайханы өмгөөлөх эрхийг түдгэлзүүлжээ

Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргалын өмгөөлөгч Б.Баатарсайханы өмгөөлөх эрхийг түдгэлзүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас өмгөөлөгч Б.Баатарсайханыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, улмаар шүүхээс Б.Баатарсайханы өмгөөлөх эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. 

Тодруулбал, өмгөөлөгч Б.Баатарсайхан Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргалын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг өөрчлөх хууль бус үйлдэл хийж байгаад баригдаж, яллагдагчаар татагдсан аж. 

Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал нь ААНБ-аас томоохон хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар сэжиглэгдэн шалгагдаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 12 жил хүртэлх хорих ял авах юм.

Харин өмгөөөлөгч Б.Баатарсайханы хувьд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд УИХ-ын дарга асан З.Энхболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан билээ. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

З
Зочин 11 цаг, 36 минут
Баатарсайхан .,,,,,,,,,,