Энэ жил улсын төсвөөс 7,5 тэрбум төгрөгийг 6 намд хуваарилна
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар УИХ-д суудалтай улс төрийн намуудад төрөөс буюу улсын төсвөөс санхүүжилт олгож эхэлсэн.
Парламентад суудалтай намууд суудлын тооноос хамааран төсөв авна. Энэ жил дараах 6 нам, эвсэл нийт 7,5 тэрбум төгрөг төсвөөс авах аж.
Тухайлбал,
Монгол Ардын Нам (МАН): УИХ дахь суудлын тоогоороо хамгийн өндөр буюу 2025 онд 2.8 тэрбум, 2026 онд дээд тал нь 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар байна.Ардчилсан Нам (АН): 2025 онд 2.1 тэрбум, 2026 онд 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авах тооцоо гарсан байна.ХҮН Нам: 2025 онд 99.7 сая төгрөг, 2026 онд 756.8 сая төгрөгийн санхүүжилт авна,
Үндэсний Эвсэл: 2025 онд 314,1 сая төгрөг, 2026 онд 376,9 сая төгрөг,
Иргэний Зориг Ногоон Нам: 2025 онд 306,1 сая төгрөг, 2026 онд 368,3 сая төгрөг,
Үнэн Ба Зөв Нам: 2025 онд 134,5 сая төгрөг, 2026 онд 161,5 сая төгрөг тус тус авахаар төсөвлөгджээ.
Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн дэмжлэг намуудад санхүүжилт авна. Ингэхдээ УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналын тоо, УИХ-д тухайн намын авсан суудлын тоо зэргийг харгалзан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр үржүүлж бодож олгодог аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.