Хуулийн шинэхэн сайд Г.Тэмүүлэнгийн намтар
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг дэмжжээ. Ингэснээр намын бүлэг, УИХ-д танилцуулаад, шууд томилох юм.
Хуулийн шинэхэн сайд Г.Тэмүүлэнгийн намтрыг хүргэж байна.
Одоо Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр,
2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр,
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
Түүний хувьд Н.Учралын Засгийн газар бүрдэх үед Шадар сайдад нь нэр нь яригдаж байсан ч ямар нэг сайд болоогүй. Харин энэ удаад ийнх ХЗДХ-ийн сайд болж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.