Н.Учрал: Энэ эрхэм хүмүүнийг Монголын ард түмэн бид мартах учиргүй

Н.Учрал: Энэ эрхэм хүмүүнийг Монголын ард түмэн бид мартах учиргүй

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Н.Учрал болон бусад албаны хүмүүс, төрөл төрөгсөд нь Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. 

Юмжаагийн Цэдэнбал улс эх орноо удирдах үйл хэрэгт 44 жил тасралтгүй хүчин зүтгэжээ. 

viber image 2026 09 17 12 39 51 539

Ерөнхий сайд Н.Учрал:

“ХХ зууны Монголын хөгжлийн бахархалт түүхийг бүтээхэд онцгой үүрэг, гавьяа гүйцэтгэсэн түүхэн бие хүн, үндэсний ой санамжид үргэлжид  санан дурсагдах эх оронч удирдагч бол Юмжаагийн Цэдэнбал юм. Тийм ч учраас түүнийг ХХ зууны манлай төрийн зүтгэлтэн хэмээн Монголын ард түмэн өргөмжилсөн юм” гэдгийг онцлоод “Энэ эрхэм хүмүүнийг Монголын ард түмэн бид мартах учиргүй. Түүний амьдралын 75 жил эгэл энгийн, гайхам бахархам хөдөлмөрч бүтээлч хувь хүний түүх, бас түүхэн цаг үеийн улс төрийн зүтгэлтэн, эх оронч удирдагчийн гавьяатай, сургамжтай түүх юм” гэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын төрөл төрөгсөд, журмын нөхдөд нь хүндэтгэл илэрхийллээ. 

viber image 2026 09 17 12 39 45 267

viber image 2026 09 17 12 39 43 380

viber image 2026 09 17 12 38 51 677

viber image 2026 09 17 12 39 44 643

viber image 2026 09 17 12 37 35 117

viber image 2026 09 17 12 39 46 941

viber image 2026 09 17 12 39 51 230viber image 2026 09 17 12 39 42 070

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.