Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ

Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ

Монголын спортын салбарын байгууллагууд, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын сургууль, Монголын Спортын Корпорацийн дэргэдэх СПОК академи хамтран спортын салбарын ирээдүйн мэргэжилтэн, удирдах түвшний боловсон хүчнийг бэлтгэх гурван талт хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлэх гэж байна.

No description available.
No description available.

Хөтөлбөрийн зорилго нь спортын холбоо, клуб, спортын бизнесийн байгууллагуудын өсөн нэмэгдэж буй хүний нөөцийн хэрэгцээг хангах, мэргэжлийн ур чадвартай, шинэ үеийн спортын менежерүүдийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах явдал юм.

No description available.
No description available.

Тус хөтөлбөр нь арга зүй, спортын менежментийн мэргэжлийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр бөгөөд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн намрын элсэлтээс эхлэн албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.

No description available.
No description available.

Хөтөлбөрийн хүрээнд академик сургалтыг спортын салбарын бодит орчин, практик туршлагатай уялдуулан зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг хамтын ажиллагаа нь Монгол Улсад спортын менежментийн мэргэжлийн боловсролыг системтэй хөгжүүлэх, боловсрол болон спортын салбарын уялдаа холбоог шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой эхлэл болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.