Ерөнхийлөгчөөс буусан хүн улс төрийн эрхээ хязгаарлуулж, төрийн албанд ажиллахгүй байх ёстой

Ерөнхийлөгчөөс буусан хүн улс төрийн эрхээ хязгаарлуулж, төрийн албанд ажиллахгүй байх ёстой

АН-ын 4/11 ээлжит мэдээллээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ажлаа өгөх хүсэлт мөн түүний албан тушаалыг орлон гүйцэтгэх болсон УИХ-ын даргын үүрэгтэй холбоотой асуудлуудад хэд хэдэн шаардлага тавь байгаагаа мэдэгдлээ. АН-ын бүлгийн зүгээс өнөөгийн үүсээд байгаа нөхцөл нь зөвхөн хэсэг бүлэг хүмүүс шалгасан шалгуулагдсан нэр зүүж явахаас илүү тогтолцооны өөрчлөлт байх ёстойг хатуу санууллаа. Тэдний зүгээс мөн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллах УИХ-ын даргын хувьд намын гишүүн байх нь зохисгүй үйлдэл тул 2025 онд гаргасан Ерөнхийлөгчийн тухай хуулийг яаралтай өргөн мэдүүлж хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа илэрхийллээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл:

МУ-ын ард иргэдийн зүй ёсны шаардлага авлигажсан тогтолцоо, төрийг шүүмжилсэн хүчтэй байр суурийг илэрхийлсэн АН ын шаардлагыг Муын ерч болоод төрийн өндөр албан тушаалтнууд хүлээн авч чөлөөлөгөх мэдэгдэлээ хийж байгаа нь нэг алхам урагшилж байгаа хэрэг. АН эцсээ хүртэл авлигын эсрэг тэмцэх болно. Одоо эдгээр албан тушаалтнууд огцорч болно. Гэхдээ 10 жил угсарсан авлигын жүжиг цаашид үргэлжлэх ёсгүй. Нэг хэсэг шалгасан шалгагдсан нэр зүүж жүжиг үргэлжлүүлнэ гэвэл ийм зүйл байхгүй шүү. Энэ бүгдийн таслан зогсоохын төлөө тууштай зогсох болно.  цаашид му ын төрийн тогтолцоонд дүгнэлт хийх цаг болжээ.

МУ-ын төрийн тэргүүн ажиллаж байх хугацаандаа дарангуйлагч болж ажлаа өгсөний дараа дарангуйлсан тогтолцоог бий болгодог ийм жишиг тогтож байна. Тиймээс сонгодог парламентын тогтолцоо руул орох ёстой.

МУ -ын төрийн тэргүүнээс байсан хүн 6 жилийн хугацаанд улс төрийн албан тушаал хашдаггүй байх зэрэг хуулийн өөрчлөлт  шаардлагатай. Хэдхэн цагийн дараа МУ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын дарга ажиллах болно. Энэ асуудалд уих ын даргаар аль нэг намын гишүүн, намын дарга ажиллах ёсгүй гэж шаардлага бид нар тавьж байсан.

Өнөөдөр МАН-ын гишүүн МАН-ын УЗ-ийн гишүүн хүн улс орны эв нэгдлийг сахих ерөнийлөгчийн үүрэг гүйцэтгэж эхлэх нь. Тэр хүн улс төрийн намаасаа түдгэлзсэн хүн байх ёстой байтал нэг намын УЗ-ийн гишүүн эрх баригч төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх нь ээ? Бид үүнийг урьдчилсан харж хаврын чуулганаар хөндөж байсан. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин :

2025 оны 9-р сард Ерөнийлөгчийн тухай хуулийн төсөл бий. Тус хуульд хэд хэдэн чухал заалт бий. Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүс нэг бүрэн эрхийн хугацаа буюу 6 жилийн дотор улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээхгүй гэдэг зарчим бий. Ерөнхийлөгч байсан хүн бүр эргэж намаа самардаг. Намаа буцааж авах, намын дарга болох гэж зүтгэдэг энэ үзэгдэл МАН,АН -д ч байсан. Энэ үзэгдлийг зогсоох ганцхан арга бол ерөнхийлөгчийн институцийг "Тэхийн зогсоол" болгох ёстой".

Учир нь ерөнхийлөгчөөс доошоо албан тушаалын шунал байж болохгүй. Албан тушаалын шуналаас болж эрх мэдэлтэй байхдаа дарангуйлагч эрх мэдлээсээ буугаад хулгайч болдог жишиг тогтсон. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч тангарагтаа ерөнхийлөгч байсан хүмүүс насан туршдаа үнэнч байх ёстой. Ерөнхийлөгчөөс буусан хүн улс төрийн эрхээ хязгаарлуулж, төрийн албанд ажиллахгүй байх ёстой. Бид тус хуулийн төслөө УИХ-ын даргад өгөөд хүлээж байна. УИХ энэ хуулийг батлах ёстой.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.