Уналт таталтын эсрэг зарим эмийг үнэгүй олгох эмийн жагсаалтад оруулахаар судалж байна

2091

Тархины саажилттай хүүхдүүдтэй эцэг эхчүүд Төрийн ордны гадна тайван суулт хийсэн. Тэд тасалдаад байгаа эм тариаг оруулж ирэх, саажилттай хүүхдүүдийг гадаадад эмчлүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх гэх мэт шаардлагыг Засгийн газарт тавиад байгаа юм.

Энэ дагуу НББХ-ны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар гарч ирж уулзан, шаардлагыг хүлээж авчээ. энэ үеэр Нийгмийн бодлогын байнгын хорооноос уналт таталтын эсрэг зарим нэр төрлийн эмийг үнэгүй олгох эмийн жагсаалтад оруулах талаар судалж, 2023 оны төсөвт суулгаж шийдвэрлүүлэхийг Эрүүл мэндийн сайдад чиглэл болгосон талаар хэлжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here