НДШ-ийн 50 хувийг буцаан олгох журам батлагдаагүй тул хэзээ олгох нь тодорхойгүй байна
Залуусын "Ажлаа хий жагсаалын үр дүнд нэг саяас доош цалинтай ажилтны төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг дараа сард нь буцаан олгохоор болсон. Тус шийдвэрийг Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсөвт тусган, тавдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр болсон. Гэвч нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох журмыг батлаагүй байгаа учир хэзээ олгох нь тодорхойгүй байгаа аж.
Энэ талаар НДЕГ-аас тодруулахад "Хэдийгээр хуульд тусгасан ч журам батлагдаагүй байгаа учир хэзээ, хэрхэн олгох нь тодорхойгүй байна. Учир нь, буцаан олгох журмаар сарын хэдэнд, хэрхэн олгохыг нь зааж өгдөг юм. Хамгийн сүүлд авсан мэдээллээр өнгөрсөн долоо хоног журам нь батлагдах шатандаа явж байгаа гэсэн.
Журам батлагдсан тохиолдолд бид журмын дагуу шийдвэрлэнэ гэсэн юм.
Тус журмыг ХНХЯ-аас батлах учиртай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.