Зургаан настай А.Энххүслэн “гахай”-ныхаа мөнгийг хандивлалаа

976

Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс иргэд, аж ахуй нэгжүүд сайн дураараа нэгдэж, хандив өргөсөөр байгаа билээ. Энэ удаад [Tweet “зургаан настай А.Энххүслэн охин өөрийн “мөнгөний гахай”-ндаа цуглуулсан мөнгөө ЭМЯ-нд хандивлалаа.”]

А.Энххүслэн “Би уг нь цэцэрлэгт явдаг. Коронавирус гараад би цэцэрлэгтээ явж чадаагүй. Би гахайн доторх мөнгөө эмч нарт өгье. Би шинэ жил, цагаан сараар их мөнгө цуглуулсан. Ээж, аав хоёр бас ах, дүү маань мөнгө өгсөн. Энэ мөнгөөр аав, ээж хоёр машин авахыг их хүсэж байсан. Гэсэн ч тэд надад зөвшөөрсөн. Энэ муухай коронавирусийг эдгээхийн тулд мөнгөө өгч байна. [Tweet “Томчууд, багачууд та нар сайн гараа угаагаарай, сайн  маскаа зүүгээрэй, сайн гэр орноо цэвэрлээрэй”]” хэмээн үг хэлсэн юм.

Posted by Эрүүл Мэндийн Яам on Saturday, March 7, 2020

хариулах

Please enter your comment!
Please enter your name here