Улсын дээд шүүх өнөөдөр/2026.01.09/ хуралдаж МАН-ын даргаар Н.Учралыг албан ёсоор бүртгэж, дүрмийн өөрчлөлтийг хуульд нийцсэн гэж үзсэн байна. Мөн өнөөдөр АН-ын дүрмийн өөрчлөлтийг ч бүртгэжээ.
МАН-аас өнгөрсөн 2025 оны 11-р сарын 20-ны өдөр түүнийг МАН-ын даргаар сонгож, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгснөөс хойш ийнхүү сар 20 хоногийн хугацаанд бүртгэж, албажуулжээ.
Харин өнгөрсөн оны 08-ар сарыйн 31-нд АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосноос хойш 4 сар хагасын дараа ийнхүү дүрмийг нь бүртгэсэн нь энэ юм.
















