“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан.

8c0cb6752ebc49d9acc96bb17a5cc4b2 300x200

Энэ хүрээнд их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас нийт 217 эсээ бичлэгийг ирүүлсэн бөгөөд хоёр үе шаттай болсон тус уралдааны эцсийн шатанд сурагчдын ангилалд 60, их, дээд сургуулийн оюутнуудын ангилалд 40, нийт 105 бүтээл шалгарсан байна.

2180f5b3a0f74d65bcad0c3d734e8bb5 300x200

Их, дээд сургуулийн оюутны ангилалд Монгол Улсын их сургуулийн оюутан А.Дэлгэрмөрөн тэргүүлж, мөн сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Н.Наран-Эрдэнэ удаалж, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн оюутан А.Найдан гуравдугаар байрт шалгарсан бол Монгол Улсын их сургуулийн оюутан Н.Мөнх-Ариун тусгай байрыг хүртжээ.

16d54e75820444df9acdb20ee2c82be0 300x200

Харин ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн ангилалд нийслэлийн “Шинэ-Өнөөдөр” сургуулийн сурагч О.Тэнүүнжаргал манлайлж, Баян-Өлгий аймгийн “Эмпати” сургуулийн сурагч Х.Агата, Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн сурагч Н.Намуун нар хоёр, гуравдугаар байрыг тус тус эзэлж, нийслэлийн 163 дугаар дунд сургуулийн сурагч Г.Манлайбаяр тусгай байрт орсон байна.

e303fd990795473484f4d7245325c6ca 300x200

Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутан, сурагчдад Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга П.Батбаатар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар өнөөдөр /2026.01.12/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд шагнал гардууллаа.

2110bf7dca13430ba58c709df370ed52 300x200

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан уг арга хэмжээг нээж, хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдаанд оюун ухаан, бүтээн туурвих авьяас билгээ сорьж, шагнал хүртэж буй оюутан, хүүхэд залууст баяр хүргээд, энэ удаагийн уралдаанд оролцсон бүх хүүхэд, залуусын бичсэн нэг өгүүлбэр, дэвшүүлсэн нэг санаа, оновчтой хөндсөн ганц асуулт тань хүртэл Монголын хөгжлийн хөдөлгөгч хүч байх болно гэдгийг онцлон тэмдэглэв.

7983bdd19e734ff2a9a34f97fd9cc866 300x200

Тэрбээр, Үндсэн хууль нь Монгол Улс ямар улс байх, монгол хүн ямар эрх, үүрэгтэй байх вэ гэдгийг тодорхойлсон монголчуудын оюун санааны хамтын бүтээл гээд тусгаар тогтнол, төрийн байгууллын тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө, энэ бүхний баталгаа нь Үндсэн хуульд оршдог. Тийм ч учраас Үндсэн хуулийн үг, өгүүлбэр, цэг, таслал нэг бүр гүн гүнзгий утга агуулгатай гэж байлаа.

Мөн энэ удаагийн уралдаанд ирсэн эсээнүүдэд “Байгалийн баялаг зөвхөн эдийн засгийн асуудал биш, ёс зүйн, иргэний, Үндсэн хуулийн асуудал юм” гэсэн нэгэн үзэл санаа маш тодорхой харагдсаныг тэмдэглээд хүүхэд, залуучууд маань байгаль эхээ хамгаалах, ирээдүй хойчоо бодох, иргэн бүр хяналт тавихын чухлыг, Үндсэн хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжих ёстойг өөр өөрийн өнцгөөс, өөр өөрийн дуу хоолойгоор илэрхийлсэн нь үнэхээр бахархал төрүүлсэн гэдгийг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан илэрхийлэв.

52231b0d40a74c96959ed893fb9fc6be 300x200

Дараа нь их, дээд сургуулийн оюутны ангилалд тэргүүлсэн Монгол Улсын их сургуулийн оюутан А.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр, “Энэхүү эсээ уралдааныхаа сэдвийг нь сонсоод Монгол Улсын баялгийн хуваарилалт, зохицуулалт, бусад улс орнуудын туршлага зэрэг асуудлаар чамгүй их судалгаа хийх шаардлагатай болсон. Монгол Улс байгалийн баялгаас олсон орлогыг иргэдийнхээ боловсролд зориулбал урт хугацаанд илүү үр өгөөжтэй байх нь гэсэн дүгнэлтэд хүрээд, эсээндээ энэ санаагаа тусгасан. Мөн байгалийн баялгийн зохистой ашиглалт нь зөвхөн төрийн үүрэг, оролцоо гэхээс илүүтэй иргэдийн оролцоо, хариуцлага нь чухал байдаг гэдгийг маш сайн ойлгож авсан” гэж байлаа.

Харин ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын ангилалд хоёрдугаар байрт шалгарсан Баян-Өлгий аймгийн “Эмпати” сургуулийн сурагч Х.Агата “Монгол Улсын Үндэсний хуулийн өдөр”-т зориулж энэхүү уралдааныг зохион байгуулж, биднийг оролцоог хангаж, өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломж олгосон зохион байгуулагчдад талархлаа илэрхийлээд Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн заасан нь зөвхөн өнөөдрийн бус ирээдүйн үеийнхний эрх ашгийг бодолцож хамгаалж, ашиглах ёстой гэсэн агуулгатай гэж би боддог гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.