Үндсэн хуулийн өдөрт зориулж Үндсэн хуулийг брайль үсгээр хэвлэлээ

45

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуулийг хараагүйчүүдэд зориулан брайль үсгээр болон сонсдог хэлбэрээр хэвлүүлж, өнөөдөр нээлтийг нь хийлээ.

Улаанбаатар номын сангийн хараагүйчдийн уншлагын танхимын номын санч П.Оюунбаяр:

Бичлэг үзэх линк:

-Харааны бэрхшээлтэй иргэд бид Үндсэн хуулиа брайль үсгээр унших болсондоо баяртай байна.

Энэ бол хүний эрх тэгш боломжийг нээсэн сайхна үйл явдал болж байна. Мянга мянган уншигчдынхаа өмнөөс талархалж илэрхийлж байна. Эх хуулиа, үндсэн хуулиа униж мэднэ гэдэг эрх, үүргээ мэдэх боломж олгохоос гадна хүмүүсийн амьдралын чанар, боловсролын чанарт нөлөө үзүүлнэ.

Хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ч.Дэлгэрмаа: 

Бичлэг үзэх линк:

-Үндсэн хуулийг хараагүйчүүдийн холбооны дэргэдэх брайль үсгийн хэвлэлийн газарт бид 108 ширхэгийг хэвлэлээ. Улаанбаатар хотын болон 21 аймгийн номын сангууд, бусад хууль сурталчлах байгууллагуудда түгээнэ. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номоо бид дамжуулж ашигладаг. Бидний хувьд маш үнэт өв болж байна.

Улсын хэмжээнд 11500 орчим хараагүй иргэд бий. Үндсэн хуулиа брайль хэлбэрээр хэдлэж байгаа нь хараагүй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж байгаа үйл явц гэж харж байна.

Түүнчлэн номон дээрх QR кодыг уншуулаад сонсох боломжтой. Дан ганц харааны бэрхшээлтэй гэлтгүй хөгшин, настай хүмүүс ч Үндсэн хуулиа сонсох боломж бүрдэж байна гэсэн үг.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: 

Бичлэг үзэх линк:

Хөгжлийн эрхшээлтэй 112 мянган орчим иргэний 12 мянга орчим нь харааны бэрхшээлтэй байна. Тэр дундаа 30 орчим нь бүр гэрэл хардаггүй, баррель уншиж ажиллахаас өөр боломжгүй хүмүүс байна. Нөгөө талаар харааны бэрхшээлтэй хүмүүсийн ар дахь гэр бүлийн харилцааны асуудал байна.

Үндсэн хууль дээр хүний заавал мэдэх 18 эрх байна. Үндсэн хууль төр, иргэний нийгмийн гэрээний баримт бичиг. Тиймээс харааны бэрхшээлтэй иргэд ч гэсэн энэ эрх, үүргээ мэддэг байх ёстой. Энэ агуулгаараа Үндсэн хуулиа брайль хэлбэрээр хэвлэдэг.

Энэ хаврын чуулганаар Саадгүй очин, хүртээмжтэй хөгжлийн тухай хуулийг өргөн барих гэж байна. Төрийн алив үйлчилгээ хүртээмжтэй байх ёстой бөгөөд саадгүй очринд байх ёстой. Тиймээс энэ хуулийн биелэлтийн нэг хэлбэр болж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here