Замын-Үүд сумын хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдана

Замын-Үүд сумын хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдана
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай танилцжээ.
614982990 1427719195577466 846157950091801901 n 300x200
2023 онд авто замын боомтын цогцолбор ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдсэн байна. Цогцолбор ашиглалтад орохоос өмнө өдөрт 6000-8000 зорчигч нэвтэрдэг байсан бол өдгөө 8-12 мянган зорчигч зорчиж байгаа юм байна.
614197402 1427719692244083 7545523532080586018 n 300x200
615151927 1427719235577462 4970436209601918964 n 300x200
Цахим шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн оны 5 дугаар сараас цахим гарцтай болжээ. Ингэснээр өдөрт 450 орчим хүн цахим гарцаар нэвтэрч, тэр хэрээр нэг шалгагчид ногдох ачаалал буурсан байна.
615283896 1427719658910753 4035464196213064564 n 300x200
Цахимд 100 хувь шилжиж чадаагүй буюу хүний хамаарлыг бүрэн арилгаж чадаагүй нөхцөлд хяналт, шалгалтыг тогтмолжуулж, эрсдлийг хааж ажиллана гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлов.
613891564 1427719365577449 7779492017903419514 n 300x200
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална. Жишээ нь Замын Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентгэн дээр тавхан хүн ээлжилж ажиллаж буй нь тун хангалтгүй. Дор хаяж 15-20 хүн бэлтгэж, сэлгэж ажиллуулах шаардлагатай.
615420603 1427719758910743 8673802590593719968 n 300x200
Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт ч эрчимтэй өрнөж буй. Тиймээс худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд анхааралдаа авч буйгаа илэрхийлэв.
613071849 1427719475577438 4974007311818875812 n 300x200
Тиймээс Замын Үүд сумын удирдлагуудад ирэх зургаадугаар сарын 01-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусах хугацаатай үүрэг өглөө. Замын-Үүд суманд асар их боломж бий. Гэвч замбараагүй, эмх цэгцгүй байдлаас болж боломжоо ашиглаж чадахгүй байна. Цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, үүднээсээ эмх цэгцийг бий болгож, хөгжлийг түргэтгэнэ гэв.
Замын-Үүд сум 25 мянга орчим иргэнтэй. Үүнээс 5000-8000 нь түр оршин суугч юм байна. Замын-Үүд сум нь төсвөөс татаас авдаггүй харин эсрэгээрээ орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд аймгийн төсөвт 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.