#Баримт_хураангуй: Нийгмийг ядрааж буй шүүлтүүргүй мэдээллүүд…

86

Сүүлийн өдрүүдэд Дарь-Эхэд болсон гэх нэгэн гэр бүлийн ээж, хүүхдүүдийг зэрлэгээр хөнөөсөн гэмт хэрэг болон түүнийг хэрхэн мэдээлж буй хэвлэл мэдээллийнхний хандлага нийгмийн маргааны сэдэв болж байна. Уг асуудлыг Баримт_хураангуй онцолж байна. 

Бичлэг үзэх линк:

-Аль нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аль нь иргэний мэдээлэл гэдэг нь мэдэгдэхээ больсон энэ цагт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэмт хэрэгтний хийсэн үйлдлийг дэлгэрүүлэн бичиж, зарим нь шоконд орсон хохирогчийн яриаг ямар ч шүүлтүүр, хяналтгүй гаргаж, зөвхөн хандалт авахын тулд, ёсзүйг уландаа гишгиж байна.

Гэвч энэ нь хамгийн наад зах нь нийгэмд айдас төрүүлж, цаашлаад илүү олон гэмт этгээдийг төрөх нөхцөлийг бүрдүүлж, өөр өөр олон хохирогч бий болох боломжийг бий болгодог байна. Үүнийг олон улсын нэршлээр Copycat effect гэж нэрлэдэг.

Яг энэ талаар дата шинжээч Ү.Энхтайван өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байснаас мөн онцолж хүргэе.

Тэрээр,

…Нийгмийн сэтгэл зүй гэдэг хийсвэр ойлголт биш. Өдөр бүр уншиж, сонсож, харж байгаа мэдээлэл хүний айдас, уур, үл итгэлцлийг аажмаар хуримтлуулдаг. Тиймээс боловсролтой, хариуцлагатай сэтгүүлзүй гэдэг нь зөвхөн “юу болсон”-ыг мэдээлэх бус, тэр мэдээлэл нийгэмд ямар нөлөө үзүүлэхийг ухамсарлах явдал юм.

Хэрвээ хэн нэгэн байнга нийгмийг хуваасан, өдөөн хатгасан, бухимдал төрүүлсэн байдлаар бичдэг мөртлөө “яагаад хүмүүс ийм ууртай, догшин болчихов” гэж асууж байвал эхлээд асуултаа өөрөөсөө асуусан нь дээр... гэсэн байна.

Сүүлийн үед монголын сэтгүүлзүй ёсзүйгүй, эх сурвалжийн тэнцвэр хангахгүй байгаа нь гадаадад өрнөж байгаа мэдээллийг дамжуулж байгаа байдлаас тод томруун харагдаж байна.

Тухайлбал, Венесуэлийн Ерөнхийлөгчийг АНУ баривчилсан дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдлыг олон эх сурвалжаас бус ганцхан сайтаас, аль нэг платформоос орчуулж тавих нь өөрийн улс орны бодлого шийдвэрт ч сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай аж.

Тиймээс мэдээллийг боловсруулж, шүүлтүүрдэж мэдээлэх шаардлага үүсч байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here