Харин цагаачлалын ажилтнуудын энэ хүнлэг бус үйлдлийг эсэргүүцсэн иргэд өчигдрөөс жагсаж эхлээд байгаа юм.
Гэвч уг үйл явдлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон дэд Ерөнхийлөгч Вэнс нар ижил агуулгатай мэдэгдэл хийсэн бөгөөд тэд хохирогч эмэгтэйг буруутгажээ.
Тэд жолоочийг буруутгаж, “Тэр холбооны ажилтны хүнийг машинаараа мөргөх гэж оролдсон. Тэр хариу гал нээж, өөрийгөө хамгаалсан,” гэжээ.
Харин жагсагчид бухимдаж, тэвчээр нь барагдаж, улам олуулаа болсоор байгаа аж.
Жагсагчдын төлөөлөл нэгэн эмэгтэй,
“Өчигдөр болсон явдал, мөн ICE буюу АНУ-ын цагаачлалын албанаас хийж буй зүйлс бол дарангуйлал, хууль бус үйлдэл. Хууль бус гэдгийг нь ч тэд тоодоггүй. Харин бид зүрх сэтгэлтэй хүмүүсийн хувьд бие биенийхээ төлөө гарч ирж байна” гэжээ.
Шинээр тангараг өргөсөн Манхэттэн дүүргийн ерөнхийлөгч, Ардчилсан намын гишүүн Брэд Хойлман-Сигал мөн жагсаалд оролцжээ.
Тэрээр, “Миннесотад болсон явдлыг бид харлаа, ийм үр дүн гарсанд хүн бүр зүрх шимшрэх ёстой. Энэ зүйл Манхэттэнд, Нью-Йорк хотод ч тохиолдож магадгүй. Тиймээс цагаачлалын асуудалд ийм ардчилсан бус хандлага зөвшөөрөгдөх ёсгүй гэдгийг илэрхийлэхийн тулд гудамжинд гарах нь маш чухал” гэжээ.

Уг нь АНУ-ын хуулиар, тэр дундаа Нью-Йорк хотод цагдаагийн байгууллага хөдөлгөөнтэй тээврийн хэрэгсэл рүү гал нээхийг хориглодог байна. Гэвч тухайн цагаачлалын албаны ажилтан ийнхүү гал нээж, нэгэн цагаач эмэгтэйг хороосон ч уг үйлдлээ өөрсдийгөө хамгаалсан үйлдэл хэмээн ярьсаар байна.
Эх сурвалж: ABC7chicago.com
















