МУГТ Г.Отгонцэцэг: Шавийгаа өсвөрийн дэлхийн аварга болоход өөрөө медаль авснаас илүү баярласан

79

Казахстан, Монгол Улсын гавьяат тамирчин, Рио 2016 олимпын хүрэл, дэлхийн аваргын  хошой хүрэл медальт “Winner judo sport club”-ийн үүсгэн байгуулагч Галбадрахын Отгонцэцэгтэй ярилцлаа.

Бүтэн бичлэг үзэх:

-Намайг Галбадрахын Отгонцэцэг гэдэг. Сүүлийн 18 жил жүдо бөхийн спортод сэтгэл зүрхээ зориулаад явж байна. 2021 онд тамирчныхаа замналыг өндөрлүүлээд, багш дасгалжуулагчаар жудо бөхийг анхан шатнаас нь зааж “Winner judo sport club” 2 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

2016 оны олимпод түрүүлнэ гэж очоод хүрэл медаль хүртсэн. Тухайн үедээ сэтгэл дундуур байсан ч одоо бодоход миний амьдралын хамгийн чухал мөч байсан. Дэлхийн шилдгүүд ч медальгүй хоцордог юм байна гэдгийг ойлгосон.

Тухай үед би Монгол Улсын шигшээ тамирчдаас хоёрт байсан учраас олимпод орох боломжгүй байсан. Манай Урнаа Дэлхийн аварга болчихсон дэлхийн чансааг тэргүүлж байсан. Тиймээс 2014 онд хоёр улс тохиролцож, 2015 онд би Казахстаны иргэншил авч, 2016 онд олимпоос медаль хүртсэн.

Казахстан Улсад очиход “амжилт үзүүлэхгүй байна” гэж их шүүмжлүүлж байсан. 2016 оны Риогийн Олимпоос хүрэл медаль авсны дараа тэр байдал 100 хувь эргэсэн.

Миний хамгийн сэтгэлд үлдсэн тэмцээн бол 2016 Парисын Грандслам байдаг. Тэр үед би дэлхийн чансаанд нэлээн хойно байсан ч дэлхийн шилдгүүдийг цувуулж, алтан медаль хүртэж байлаа.

Бэлтгэл сургуулилалт ялагдлаас шантарч байгаагүй. Харин аавыг бурхан болоход л хэцүү байсан.

Дасгалжуулагч багш хийгээд 4 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын түүхэн дэх 2 дахь Залуучуудын дэлхийн аваргыг бэлтгэсэн байна.
МУГТ Г.Отгонцэцэг Монголдоо эргэн ирж бяцхан жудочдыг бэлтгэж эхэлснээс хойш 10 гаруй Улсын аварга тамирчин болон 10 гаруй спортын мастер тамирчдыг төрүүлжээ.
Хүүхэд спортоор хичээллээд бүгд олимп, дэлхийн аварга болохгүй ч тэсвэр тэвчээр, бусадтай харилцах, шийдвэр гаргалт, биеэ даах зэрэг чадварыг эзэмшдэг.
Манай улс тамирчдыг багаас нь, өсвөрөөс дэмжиж олон улсын тэмцээнд оролцуулбал цаашдын хөгжилд томоор нөлөөлнө. Өсвөрийн бүх тэмцээнд эцэг, эхчүүд өөрсдийн зардлаар явуулдаг.

Шавийгаа өсвөрийн Дэлхийн аварга болоход өөрөө медаль авснаас илүү баярласан.

Миний сонсоход хамгийн хэцүү байдаг дуу бол Монгол Улсын Төрийн дуулал байдаг. Яагаад ч би гэм хийсэн юм шиг Төрийн дуулал сонсохоор л өөртэй гомдох мэдрэмж төрдөг. Хамгийн их баярлаж бахдаж сонссон төрийн дуулал энэ жил охиноо медаль авах үед байсан.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here