Ш.Хүслэн: Хасын Хүлэгүүд багийг дэмждэг, Б.Барсболдтой уулзах мөрөөдөлтэй

29-р сургуульд сурдаг, сагсан бөмбөг тоглодог Ш.Хүслэнтэй ярилцлаа. 

Ш.Хүслэн:

Миний нэрийг Хүслэн гэдэг. 18 настай, 29-р сургуулийн сурагч байна. Би анх аавыгаа сагсан бөмбөг тоглож байхыг хараад 10 настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн.

Одоогоос нэг жилийн өмнө Азийн сонсголгүй хүүхдүүдийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн.

Би дээд лигээс Хасын Хүлэгүүд багийг дэмждэг. Тоглогч гэвэл холбогч Б.Барсболдыг дэмжиж, шүтэн биширдэг. Түүнтэй уулзах мөрөөдөлтэй. 

Би 4 жилийн дараа сагсан бөмбөгийн дээд лигт орж аварга авахыг зорьж байгаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.