ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, А.Намсамандтайгаа хамт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, А.Намсамандтайгаа хамт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаан дээр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан болон бусад харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлснийг мэдэгджээ. 
 
Тэр дунд ШШГЕГ-ын дарга А.Намсаманд нарын зарим дарга нар байгаа аж. 
 
Ерөнхий сайд мэдэгдэлдээ,
 
-Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна" гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.