Дэлхий аварга Б.Баасанхүү дэлхийн аваргын дэвжээндээ эргэн ирнэ

Дэлхий аварга Б.Баасанхүү дэлхийн аваргын дэвжээндээ эргэн ирнэ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 4–11-нд Азербайжаны нийслэл Баку хотод зохион байгуулагдана. 
Энэ удаагийн ДАШТ-нд таван тивийн 58 орны 387 жүдоч одоогоор бүртгүүлээд байгаа бөгөөд үүнээс 207 нь эрэгтэй, 180 нь эмэгтэй тамирчин байна. Олон улсын жүдо бөхийн холбооны мэдээллээр Монгол Улс эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин буюу нийт 18 жүдочийн бүрэлдэхүүнтэй оролцохоор бүртгүүлжээ.
Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд: -60 кг-д Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, -66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, -73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, -81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана.
Эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд: -48 кг-д Б.Баасанхүү, Ж.Анударь, -52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, -57 кг-д Т.Ариунзаяа, Л.Сосорбарам, -63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, +78 кг-д Д.Номинзул нар өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.