Л.Энх-Амгалан: Багш нарын цалингийн хувьсах зардлын тогтолцоо эвдэрсэн байна!

Л.Энх-Амгалан: Багш нарын цалингийн хувьсах зардлын тогтолцоо эвдэрсэн байна!
Боловсролын сайд Л.Энх-Амгалан ажлаа аваад эхний шуурхай хуралдаанаа хийжээ.  Тэрээр энэ үеэр багшийн цалингийн асуудлыг хөнджээ.
 
Боловсролын сайд Л.Энх-Амгалан: 
 
-Бид багш нарын цалинг хувьсах зардлын тогтолцоо руу шилжүүлж өгсөн. Гэтэл өнөөдөр хувьсах зардлын тогтолцоо эвдэрчихэж.  Сайдыг мэдээллээр хангах удирдлагаар хангах ёстой хүмүүс нь яагаад зоригтойгоор төсвийн хуулийг зөрчсөн нөхцөл байдал үүсгэв. Төсвийн хууль, Хөдөлмөрийн хууль, Засгийн газрын цалин нэмэгдүүлэх тогтоолуудыг зөрчсөн байна!
 
Тиймээс энэ цалинтай холбоотой тушаалыг зурсан, хянасан, хуулиудыг зөрчсөн бүх албан тушаалтнуудтай би хариуцлага тооцно.
Боловсролын салбар 2 цалинтай болчихсон явж байна. Нэмэгдлийг нь хуучин цалингаас нь боддог. Нийгмийн даатгалын санд 70 тэрбум төгрөгийн өртэй.
 
Жилд 2-3 мянган багш декрет авдаг. Гэтэл одоо декретээ ч авч чадахгүй байгаа шүү дээ. Одоо хэдэн багш өнөөдөр декретээ авч чадахгүй байна. Тэр тооцоо байна уу?
 
Өнөөдөр хэдэн багш эмнэлэгт хэвтчихээд листнийхээ мөнгийг авч чадахгүй байна вэ. Энэ жил тэтгэвэрт гарах гэж байгаа, тэтгэврээ тогтоолгох гэж байгаа багш шинэ цалингаасаа тогтоолгох уу, хуучин цалингаасаа тогтоолгох уу?
Тэтгэврээ шинэ цалингаар тооцоо хийхэд 933 тэрбум төгрөгийн асуудал гарч ирж байна шүү дээ. Яам гэж байна уу, бодлого гэж байна уу, төлөвлөлт гэж байна уу?
 
Багшийн 3 тулгуурт бодлого хаачсан бэ?
Газрын зураглал гэж хийж өгөөд явсан. Тэр хаачсан бэ?
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.