Эрдэмтдийн дуу хоолойг нэгтгэх, 160 саяын шагналтай “New Normal” эрдэм шинжилгээний бага хурлыг зарлалаа

Эрдэмтдийн дуу хоолойг нэгтгэх, 160 саяын шагналтай  “New Normal” эрдэм шинжилгээний бага хурлыг  зарлалаа

 “New Normal” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах талаар албан ёсоор мэдээллээ. Тус хурал нь эрдэмтэн, судлаачдын дуу хоолойг нийгэмд хүргэх, тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэх зорилготой аж.

Бага хурлыг 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товлосон бөгөөд уг өдөр нь судлаачид судалгааны үр дүн, тайлангаа танилцуулдаг чухал өдөр гэдгийг онцолсон юм. Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод хангалттай бэлтгэх боломж олгох үүднээс хурлыг зургаан сарын өмнөөс зарлаж байгаа бөгөөд судлаачид 2026 оны зургаадугаар сарын 1-ний дотор судалгааны хураангуйгаа ирүүлэх шаардлагатай юм байна.

 Хураангуй нь шалгарсан оролцогчид бүрэн илтгэлээ ирүүлэх бөгөөд 10 дугаар сарын 1-ний дотор ирүүлсэн илтгэлүүдийг үнэлж, 10 дугаар сарын 8-нд хэлэлцүүлэгт оролцох судлаачдыг зарлах аж.

“New Normal” бага хурал нь эдийн засаг, инновац ба хиймэл оюун ухаан, олон улсын харилцаа, анагаах ухаан ба эрүүл мэнд, хот төлөвлөлт, хүнс хөдөө аж ахуй гэсэн зургаан салбарын хүрээнд зохион байгуулагдана. Оролцогчид оюутан болон эрдэмтэн, судлаач, багш гэсэн ангиллаар оролцож, тус тусдаа өрсөлдөх боломжтой юм.

70acac2c220b465b8eca1f89701e896f

Түүнчлэн тус хурлын онцлог нь шагналын сан өндөр байгаагаараа ялгарч байгаа бөгөөд салбар бүрд 20 сая төгрөг, нийт 160 сая төгрөгийн шагнал олгохоор төлөвлөжээ. Зохион байгуулагчдын зүгээс шинжлэх ухааны судалгааг өндөр үнэлэх, эрдэмтдийг дэмжих зорилгоор ийнхүү өндөр шагнал тогтоосон гэдгийг онцолсон байна.

Цаашид уг хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах, мөн Нобелийн шагналт эрдэмтдийг урьж оролцуулах зорилго тавьж байгаагаа дурдлаа. Одоогоор урилга хүргүүлэх эрдэмтдийн нэрс тодорхой болоогүй байгаа аж. “New Normal” бага хурлыг анх удаа зохион байгуулж буй бөгөөд цаашид Монголын эрдэмтдийн үзэл бодлоо илэрхийлэх, нийгэмд дуу хоолойгоо хүргэх томоохон талбар болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

0a09e934c0874a45bf1539643f67802b

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.