Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хаана

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хаана

Өнөөдөр (2026.04.15) 08:00-12:00 цаг хүртэл А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хааж, автозамын засвар, арчлалтын ажил хийхээр болсныг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээлэв.

Энэ хугацаанд Улаанбаатар талаас зорчигчид Зэвсэгт хүчний 014-р анги өнгөрөөд Мандах маркетийн уулзвараар баруун салж, Налайх дүүргийн төвөөр дамжин 4-р хорооны голын замаар зорчин, самбартай уулзвараар нэвтрэн зорьсон чиглэлд, Зүүн аймаг болон Тэрэлж талаас зорчигчид самбартай уулзвараар зүүн салж Налайх дүүргийн төвөөр дамжин тус тус чиглэлд зорчино уу. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.