Иргэн: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс олон төрлийн нөхцөл, бичиг баримт шаарддаг нь тэдний үйл ажиллагааг боомилдог байсан

146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөлсөн талаар иргэдийн байрь суурийг тодрууллаа.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс олон төрлийн нөхцөл, бичиг баримт шаарддаг нь тэдний үйл ажиллагааг боомилдог байсан. Тиймээс энэхүү шаардлагыг хөнгөвчилж, чөлөөлж өгч байгаа нь маш оновчтой, зөв шийдвэр боллоо гэж иргэд талархан дэмжиж байна.

Шинэ шийдвэр хэрэгжиж эхлээд удаагүй байгаа ч бизнес эрхлэх гэж буй хүмүүс ямар нэгэн зөвшөөрөл, бичиг цаасны хүнд сурталгүйгээр үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх боломжтой болсон нь ард түмэнд хамгийн хэрэгтэй алхам болжээ.

Урт цагаанаас эхлээд хорь гаруй жил худалдаа, үйлчилгээний салбарт ажилласан иргэдийн хувьд энэ нь маш таатай өөрчлөлт юм. Өмнө нь үндсэн ажлынхаа хажуугаар зөвшөөрөл хөөцөлдөх, янз бүрийн шалгалтад орох, торгуулах зэргээр ихээхэн чирэгдэл учирдаг байв. Одоо харин олон бичиг цаас шаардахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон нь цаг хугацаа хэмнэсэн, иргэдийнхээ амьдралыг дэмжсэн бодит ажил болсон гэж үзэж байна.

Өмнө нь бизнес эхлүүлэх гэсэн иргэд бичиг баримтын бүрдүүлэлт, хүнд суртлаас залхаж, эхлүүлсэн ажлаасаа ухрах, шантрах тохиолдол цөөнгүй байсан. Харин одоо иргэд өөрсдийн боломжоор хөдөлмөрлөж, амьжиргаагаа залгуулах нөхцөл бүрдэж байна. Төрөөс иргэдийнхээ хөдөлмөрлөх боломжийг ийнхүү нээж, хүнд сурталгүйгээр бизнесээ хийх боломж олгосонд иргэд сэтгэл хангалуун байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.