М.Нарантуяа: Ёс зүйн асуудал ярихаараа бүгд над руу дайрдаг
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара байр сууриа илэрхийлж, ёс зүйн асуудал болон парламент дахь гишүүдийн эрх, хариуцлагын талаар хөндлөө.
Ёс зүйн асуудал ярихаараа бүгд над руу дайрдаг. УИХ-ын дарга гишүүдийн нэгнийх нь бүрэн эрхийг хамгаалаад байх юм. Би танд хүсэлт явуулбал та хүлээж авах уу? ИЗНН бүлэг биш учраас гишүүд хувь тоглолт хийгээд явах боломжтой гэж та хэллээ. Тэгвэл хүссэн байнгын хороондоо орох эрх, мэдэл надад байгаа юу?
Түүний асуултад УИХ-ын дарга С.Бямбацогт хариулахдаа “Хэлэлцэж байгаа асуудалтай шууд хамааралгүй ч хариулъя. Танд тийм эрх байгаа. Гэхдээ 126 гишүүний квотод суудал авсан нам, эвслүүдийн эзлэх хувийг харгалзан байнгын хорооны бүрэлдэхүүнийг хуваарилдаг. Дэгийн тухай хуулийг үзэх хэрэгтэй. Шаардлага хангаж байвал хувь гишүүний албан хүсэлтээ ирүүлж болно” гэлээ.
Ийнхүү чуулганы үеэр гишүүдийн байр суурь, парламент дахь зохион байгуулалт, эрхийн асуудлыг хөндсөн яриа өрнөсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.