Т.Доржхандын ах Лувсандорж “Төмрийн завод” ХК-даа 10 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн “Имэкс Корпорейшн”-ийг хөөж гаргах гэснээр компаниудын дунд зөрчилдөөн үүсчээ...

Шууд: Т.Доржхандын ах Лувсандорж “Төмрийн завод” ХК-даа 10 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн “Имэкс Корпорейшн”-ийг хөөж гаргах гэснээр компаниудын дунд зөрчилдөөн үүсчээ...

“Имэкс Корпорейшн”-ийн хэрэг Т.Лувсандоржийн луйвар

Социализм нуран унаж, Монгол Улсад ардчилал, зах зээл эхэлсэн үеэс тухайн үеийн төрийн мэдэлд байсан өмчүүд эзэнгүйдэж, үйл олноороо балгас болон хувирсан байдаг. Тэдгээр барилга байгууламжийн нэг нь  хуучнаар Төмрийн завод ХК ийн Ширэм цутгуурын цех юм. 

20170508 153205 1024x768
User comments

Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уг барилга 2017 он хүртэл балгас хэвээр байв. Уг барилга, тухайн газар “Төмрийн завод” ХК эзэмшилд байсан бөгөөд энэхүү компанийн эзэн нь  одоогийн ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Тогмидын Доржхандын хамаарал бүхий компани юм.

20170511 124304 1024x768
User comments

Эрхэм гишүүн Т.Доржхандын хамаарал, ашиг сонирхлыг хойно баримтаар нотлох болно. Түүнээс өмнө энэхүү барилга, газар хийгээд “Төмрийн завод” ХК-ийн луйвар булхайг илчлэх шаардлагатай.  

DSC04810 1024x768

2017 онд “Төмрийн завод” ХК ширэм цутгуурын цехийн барилга нэртэй балгасыг  “Имэкс Корпорейшн” ХХК-д 10 жилийн хугацаатайгаар  түрээслэж, ингэхдээ хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээгээр шилжүүлсэн байна.

IMG 2189 765x1024

Гэрээний дагуу “Имэкс Корпорейшн” ХХК энэхүү барилгийг бүрэн сэргээн засварлаж, давхар нэмж бариад 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний эцэст боловсрол, сургалтын төвийн зориулалтаар ашиглаж эхэлсэн байдаг. 

23140222 2072177856362825 1707688946 n

Хөрөнгө оруулалт ч үр ашгаа өгч үйл ажиллагаа жигдэрч эхлэх үед нөхцөл байдал огцом өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл “Төмрийн завод” ХК-ийн зүгээр арван жилийн хугацаатай гэрээг цуцлах, түрээслэгчийг гаргах шаардлага тавьж эхэлсэн байна.

20170514 105607 1024x768
User comments

Мэдээж өөрийн хөрөнгөө оруулсан “Имэкс Корпорейшн” ХХК энэхүү хууль бус шаардлагыг хүлээж аваагүй. Гэрээний хүчинтэй хугацаа дуусаагүй тул хүчинтэй гэрээг хамгаалах, өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалах үйл ажиллагааг өрнүүлсэн. Энэхүү маргааш эцэстээ шүүх рүү шилжсэн байдаг. 

IMG 5121 1024x768

Энд нэг хачирхалтай зүйл байдаг нь социализмын үеийн Ширэм цутгуурын цехийн балгасыг орчин үеийн тохилог барилга болгоход оруулсан хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжүүлсэн бизнесийн нэр хүндээ хамгаалах ёстой “Имэкс Корпорейшн” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал түрээслэгч “Төмрийн завод” ХК-ийн зүгээс бусдын өмч хөрөнгөд хууль бусаар халдах, бизнесийн нэр хүндийг гутаах үйлдлийг удаа дараа хийж, мафи маягийн ажиллагаа явуулсныхаа араас түрээсийн төлбөр нэртэй 1,8 тэрбумын нэхэмжлэхийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргаж, хэрэг үүсгүүлсэн байдаг.  Мэдээж мөрөөрөө байгаа өт хорхойг хүртэл хатгахад татваганаж хөдөлдөг тул хуулийн дагуу хөрөнгөө гаргаж, үйл ажиллагаагаа явуулж байсан “Имэкс корпорейшн” ХХК-ийн зүгээс оруулсан хөрөнгө оруулалт, ашиглаж байсан үл хөдлөх хөрөнгийг засварлахад зарцуулсан зардал нийт 5,5 тэрбум төгрөгийн сөрөг нэхэмжлэхийг гаргажээ. Мэдээж хэрэг “Төмрийн завод” ХК, түүний удирдлага ширэн нүүрт Т.Лувсандоржийн бусармаг үйлдлүүд гаргах нь тодорхой учраас сөрөг нэхэмжлэхдээ компанийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг Т.Лувсандорж тэргүүтнүүдэд даалгах, барилгын дулаан, усыг таслахгүй байх, үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг мөн тусгаж өгчээ. 

tz 1
tz22
tz hyanalt 1024x467
tz8

Ингээд талуудын энэхүү маргаан гурван шатны шүүхээр явсны эцэст  Улсын дээд шүүхээс анхан болон дунд шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж “Төмрийн завод” ХК, Т.Лувсандорж бусдыг хохироож байжээ гээд үндсэндээ шийдчихсэн байдаг. 

tz23

Энэ дагуу түрээслэгч талын хөрөнгө оруулалт бодитоор хийгдсэн, маргаан иргэний журмаар шийдэгдэх асуудал гэдэг нь тогтоогдсон гэсэн үг. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу энд дурдагдаж буй объектоос ““Имэкс Корпорейшн” ХХК-ийг албадан гаргах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, “Төмрийн завод” ХК  асуудлыг өөрийн үзэмжээр “хүчээр шийдэх” биш шүүхээр шийдэж “Имэкс Корпорейшн” ХХК-ийг хөрөнгө оруулалтыг нөхөж олгох ёстой гэсэн ерөнхий шийдвэрийг гаргасан гэсэн үг юм. 

tz15

Ийнхүү шат шатны шүүхийн шийдвэр “Имэкс Корпорейшн” ХХК-ийн талд гарсан буюу Монгол Улсын шүүх худал, үнэнийг дэнслээд хохирогч нь “Имэкс Корпорейшн” ХХК юм байна гээд тогтоочихсон. 

Харамсалтай нь хууль шүүхийг үл тоомсорлосон “Төмрийн завод” ХК-ийн удирдлагууд  2023 оны наймдугаар сарын 25 наас хойш 4 хоног дараалан мафижсан үйл ажиллагаа явуулж шөнийн цагаар 50–60 хүнтэй дээрмийн баг бүрдүүлж барилга руу дайралт маягийн зүйл хийсэн байдаг. Нүүрээ маскаар халхалсан дээрх бүлэг залуус тус барилга руу хүчээр нэвтэрч цоож цуургыг эвдэн эд хөрөнгийг гаргаж хаяж, түрээслэгчид ажиллах боломжгүй болгох үүднээс цахилгааныг хүртэл тасалсан байдаг. 

Чухам яагаад “Төмрийн завод” ХК, Т.Лувсандорж гэгч этгээд төрийн шийдвэрийг нулимж, дур зоргоороо хүч хэрэглэн, бусдын хөрөнгөд халдаж, биезнесийн үйл ажиллагаанд халдах болов оо гэдэг нь анхаарал татна. 

Үүнд хариулт олохын тулд нийтлэлийн эхэнд нэр дурдагдсан Тогмидын Доржханд ба түүний ахын хамтрал руу эргээд орцгооё.

Нурсан балгасаа бусдад түрээслэж бусдын хөрөнгөөр барилга болгочихоод дээрэмдэж авахаар санаархаж буй “Төмрийн завод” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч нь  Тогмидын Лувсандорж юм. Энэ хүн бол ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Тогмидын Доржхандын төрсөн ах бөгөөд дүүгээ улс төрд түлхэн хуулийн хамгаалалт авч, өөрөө хүч хэрэглэн хувийн хэвшлийг “дээрэмдэж” ирсэн нэгэн гэгддэг. 

tz29

Энэ ах дүү хоёр олон нийтэд харагддаг шигээ тийм ч ариухан хүмүүс биш бөгөөд хүний хөрөнгөөр улс төр хийж, албан тушаалын шатаар ашиг сонирхолоо гүйцэлдүүлсээр ирсний нэг жишээ нь дээрх “Төмрийн завод” ХК хийгээд “Имэкс Корпорейшн” ХХК хоорондын ээдрээ юм. 

Өдгөө Т.Лувсандоржийн будлиантуулсан уг маргаан улсын Дээд шүүхээр орж шийдвэр тогтоол нь “Имэкс Корпорейшн” ХХК-ийн талд гарчээ. Гэвч өдгөө Т.Лувсандорж дээд шүүхийн дээр нь сандайлан сууснаа гайхуулж, сайд, гишүүн дүүгийнхээ нэрээр далайлгаж,  “Имэкс Корпорейшн” ХХК-ийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, гишүүн дүүгийнхээ нэр сүрээр дарамталж явна. 

luvsandor

Бид дараагийн нийтлэлдээ Т.Лувсандорж, Т.Доржханд нарын нэг нь хуулиар, нөгөө нь хүчээр хэрхэн бизнесийнхнийг дарамталж, залилж, бусдын өмчийг өөрийн болгодог талаар тодорхой баримт, нотолгоотойгоор илчлэх болно. 

Тэд ирж яваа үнэнээс эмээж, ичгүүр сонжуургүйгээр ид улайрч явна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.