НЗД-ын орлогч Т.Даваадалайгийн дүү Т.Мөнхдалайгийн удирдаж байгаа "1-р тойрог зам" төсөлд өөрийнх нь хамаарал бүхий "Авангард Уран дизайн энд Инженеринг" ХХК оролцож байна
918 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөгийн төсөвтт өртөгтэй Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгч компанийн эхний сонгон шалгаруулалтад 27 компани материал ирүүлсний дотор Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайгийн эзэмшлийн "Авангард Уран дизайн энд Инженеринг" компани оролцсон байдаг. Харин уг төслийн Т.Даваадалайгийн төрсөн дүү Т.Мөнхдалай удирдаж байгаа билээ.
Тус төслийн тендерийг 04-р сарйн 02-нд нээсэн юм.
Нийслэлийн засга даргын орлогч Т.Даваадалай өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Дава Бизнес Консалтинг ХХК ХХК, Анка Урбан Инженеринг энд Дизайн ХХК, Нью Эй Би Интернэйшнл Солюшн ХХК ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК ХК, Эрдэнэс Тавантолгой ХК ХК ( 100ш, 100ш, 100ш, 1072ш, 1072шш) компанид хувь эзэмшдэг гэжээ.
Харин Opendatalab дахь нээлттэй мэдээллийг шүүж үзвэл Анка Урбан Инженеринг энд Дизайн ХХК гэх компанин ь 2025.02.11-нд нэрээ өөрчилж "Авангард Уран дизайн энд Инженеринг" болгон өөрчилжээ.

Тус компанийг Т.Даваадалайгийн эхнэр Болдын Анхтуяа гэгч 2021.11.29-нд үүсгэн байгуулагчаар бүртгүүлээд, тэр үедээ нэрээ хасуулжээ.
Улмаар Нийслэлийн орлогч Т.Даваадалай, түүний эхнэрийн эзэмшлийн "Авангард Уран дизайн энд Инженеринг" компани нь тус төлийн ТЭЗҮ боловсруулахаар 20 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл ч байна.
Эндээс харвал, Нийслэлийн орлогч Т.Даваадалай, түүний төрсөн дүү Т.Мөнхдалайгийн удирдаж буй Улаанбаатар метро төслийн сонгон шалгаруулалтад өөрсдийн хамаарал бүхий компаниа оролцуулж байгаа нь шууд ашиг сонирхлын зөрчил гэж харж болохоор байна.
Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.