Ц.Лут-Очир: Бид талбай дээрх жагсаалаа зогсоож байгаа ч хууль хяналтынхан ажлаа хийж байгаа эсэхийг шахаж ажиллана

Засгийн газраас Хотын удирдлагуудыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоотол Туулын хурдны зам төслийг зосгоох шийдвэрийг гаргасан. Үүнтэй зэрэгцээд "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөнийхөн төв талбай дээрх 33 өдрийн турш үргэлжилсэн жагсаалаа мөн түр зогсоожээ. 
 
Гэхдээ тэдний хувьд хууль хяналтын Туулын хурдны зам төслийг түр зогсоосон шийдвэрт тайвшрахгүй. Хууль хяналтын байгууллага ажлаа хйиж байгаа эсэх,  Туулын хурдны зам төслийн хууль бус үйлдлүүдийг шалгаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана гэдгээ онцоллоо. 
Мөн Туулын хурдны зам төсөлд урьдчидгаа болгож БНХАУ-ын компани руу шилжүүлсэн 600 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх, 10км урт, 10м өргөн Туулын шугуйг хядаж, сүйтгэсэн байгаль экологийн хохирлыг тогтоож, нөхөн төлүүлэх зэргийг шаардаж ажиллахаа "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөний гишүүн, эдийн засагч Ц.Лут-Очир дурдлаа. 
 
Мөн тус хөдөлгөөнийг дэмжиж ирсэн нэгэн иргэн, 
 
Дан ганц Х.Нямбаатарыг биш Х.Нямбаатартай холбоотой иддэг, уудаг хүмүүсийг бүгдийг нь шалгах ёстой! Өдөр болгон л секунт, минутгүй л дагаж хянахгүй бол эд нар чинь горигүй нөхөд байна шүү! гэдгийг ч анхаарууллаа. 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.